- В Монголии прошла встреча по этике госслужбы, организованная Комитетом по этике и проектом Merit Канады.
- Член Совета госслужбы Б. Пүрэвдагва заявил, что провокационная и откровенная одежда нарушает этические нормы госслужащих.
- Стандарты одежды для госслужащих утверждены приказом главы Управления стандартов и метрологии.
- Более 50% жалоб в Комитет по этике связаны с поведением госслужащих, жалобы на одежду редки.
- Закон об этике госслужащих направлен на повышение доверия общества и качества госуслуг.
Энэ үеэр төрийн албан хаагчдын хувцаслалтын стандартын талаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Пүрэвдагваас тодруулав.
Тэрбээр "Төрийн албаны тухай хуульд төрийн албаны ерөнхий стандартыг баталж, мөрдүүлэх тухай заасан байдаг. Энэ хүрээнд Төрийн албаны зөвлөлөөс ажлын хэсэг байгуулж, Стандарт, хэмжил зүйн газрын даргын тушаалаар төрийн албаны стандартыг баталсан.
Төрийн албан хаагчдад тавигдах шаардлага дотор харилцаа хандлагаас гадна хувцаслалтын стандарт бий. Албан хувцаслалтын стандарт нь байгууллага бүрийн үйл ажиллагааны чиглэлтэй холбогдуулан тусдаа стандарттай. Тодруулбал энгийн, даруу төлөв хувцаслалтыг шаардаж байгаа.
Бидний мэддэгчлэн төрийн ордонд ороход хүртэл хувцаслалтын стандарт тавигддаг. Хэн нэгэн хүнтэй харилцахдаа ч "та" гэж дууддаг.
Иргэд утсаар холбогдвол тухайн дуудлагад хариу өгч буй төрийн албан хаагч нь өөрийн нэр, албан тушаалыг хэлж, иргэний сонирхсон асуултад боломжоороо хариулах, эсвэл хариулж чадахгүй тохиолдолд холбогдох байгууллагад уламжлахаар зохицуулагдсан.
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиар төрд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлж, төрийн үйлчилгээний бүтээмж чанарыг нэмэгдүүлэх зорилго оршиж байгаа" гэлээ.
Төрийн албан хаагчид тавигдах ёс зүйн нийтлэг шаардлага:
Төрийн албан хаагч үйл ажиллагаандаа холбогдох хуулийн 7.1-д заасан ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин биелүүлэхийн тулд дараах нийтлэг үүргийг хүлээнэ.
- Иргэний хүсэлтэд анхааралтай хандаж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хариу өгөх
- Эрх бүхий байгууллагаас баталсан хувцаслалтын шаардлагыг баримтлах
- Бусдын бие эрхтний онцлогийг зохисгүй үг, үйлдлээр илэрхийлэхийг цээрлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүний өөрийгөө илэрхийлэх үйлдлийг даган дуурайхгүй, ёс бус үг хэллэг хэрэглэхгүй байх
- Бусдын ажил хэргийн санаа бодлыг үл хүндэтгэх, мушгин гуйвуулахгүй байх, худал мэдээллийг аливаа хэлбэрээр тараахгүй байх
- Бусдын өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх, сурч боловсрох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хясан боогдуулахгүй байх үүргийг тус тус хүлээнэ.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх