- Правительство Монголии объявило о снижении процентной ставки по кредиту акционеров с 10,5% до 7,9%, что позволило сэкономить 6,2 млрд долларов и увеличить доход Монголии на 2,5 млрд долларов.
- Депутат Б.Жаргалан обвинил правительство в тайных переговорах по проекту Онтрэ и в том, что акции Онтрэ выросли после вчерашнего объявления.
- Министр промышленности и минеральных ресурсов Г.Дамдинням заявил, что проект Онтрэ не связан с инвестиционным соглашением Оюутолгой и является отдельным вопросом, решение которого остается за парламентом.
- Депутат отметил, что правительство не предоставило парламенту официальных документов, а информация была получена из СМИ.
Энэ үеэр Монгол Улсын Засгийн газраас "Рио Тинто" групптэй хийсэн хэлэлцээрийн асуудал яригдлаа.
Засгийн газрын зүгээс
"Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү 10.5 хувьтай байсныг өнөөдөр бид 7.9 дээр авчирсан. 2.5 хувиар буулгасан гэсэн үг. Нийт 6.2 тэрбум ам.долларын хэмнэлт гаргасан. Монголын талд ирэх өгөөжийг 2.5 тэрбум ам.доллар буюу 8.7 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж чадлаа"
хэмээн мэдээлээд буй.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Засгийн газар өчигдөр том мэдээлэл хийлээ. УИХ ямар ч мэдээлэлгүй сууж байлаа. Хэвлэлээс Оюутолгойтой хийж буй хэлэлцээрийг сонсож байна. УИХ-ын 120 дугаар тогтоол маш тодорхой батлагдаад хагас жил болсон.
Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулсан гэж байна. Хянан шалгах түр хорооны сонсгол дээр 2024 оны эцсийн байдлаар Оюутолгой ХК-ийн нийт зээлийн үлдэгдэл 18.7 тэрбум ам.доллар гэж зарлагдсан. Үүний 5.2 тэрбум ам.доллар нь хуримтлагдсан зээлийн хүү. Яг одоогийн байдлаар Оюутолгой ХК-ийн зээлийн үлдэгдэл хэд байгаа вэ.
Хувь нийлүүлэгчдийн гэрээ болон хөрөнгө оруулагчдын гэрээнд ямар өөрчлөлтүүд орохоор яригдсан бэ, хэзээ орох вэ. Наадмын өмнө оноо авахын тулд Онтрэ-ийн асуудлыг араар нь наймаалцчихсан юм биш үү гэдэг болгоомжлол хүн бүрд байна. Бидэнд Засгийн газраас ямар ч албан ёсны бичиг цаасаар юм ирээгүй. Зүгээр хэвлэлээр явсан мэдээг харсан.
Гэтэл Рио Тинто компани өчигдөр өөрийнхөө вебсайт дээр хэвлэлийн мэдээ тавьсан байна. Хамгийн эхний цогцолбор нь
"Монгол Улсын Засгийн газартай Онтрэ-ийн төслийг урагшлуулах тал дээр тодорхой үр дүнд хүрлээ"
гэж бичсэн байна. Та нар өөр зүйл яриад байхад хардахаас өөр яах билээ.
УИХ-ын 120 дугаар тогтоол дээр Онтрэ бол Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд хамаарахгүй, тусдаа хэлэлцэл хийнэ гэдгийг тодорхой болгосон.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: УИХ-ын 120 дугаар тогтоолын өмнө 103 дугаар тогтоол гарч байсан. Засгийн газар энэ тогтоолуудыг хэрэгжүүлэх ажлаа хийж байна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд Онтрэ хамаарахгүй, тусдаа гэрээ хийнэ. Хийхгүй ч байж болно, явуулахгүй ч байж болно. Энэ бол цэвэр УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Хэнд ч амлалт өгөөгүй. Хэлэлцээ эхлүүлье гэсэн, өөр юм байхгүй.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Та болохоор Онтрэ-тэй холбоотой ямар ч шийдэлд хүрээгүй гээд байна. Гэтэл Рио Тинто компани өчигдөр өөрийнхөө вебсайт дээр хэвлэлийн мэдээ тавьсан байна. Өчигдрийн мэдээллийн араас Онтрэ-ийн хувьцаа өсчихсөн гэдэг мэдээллийг хүмүүс өгөөд байна. Энэ дээр маш их ойлголтын зөрүү байна.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх