"Playtime" хөгжмийн фестиваль долдугаар сарын 2-4-ний өдрүүдэд Налайх дүүрэг дэх Playtime хүрээлэнд болох гэж байна. 

Playtime нь амьд хөгжим болон электроник хөгжмийн хосолсон фестиваль учир хоёр фестивалийг нэг дор үзэж буй мэт байдгаараа давуу талтай байдаг. Энэ жил нийт уран бүтээлчдийн 51% нь электроник хөгжмийн уран бүтээлчид байна. 

Playtime фестивалийн DJ уран бүтээлчдийн line up Азидаа нэлээд дээгүүр ордог ба амьд хөгжмийн тоглолтууд оройдоо болдог бол электроник хөгжмийн сетүүд шөнөөс эхлээд үүр цайтал үргэлжилдэг юм. Энэ жилийн хувьд дуу чимээний бохирдлыг багасгахын тулд тайз хооронд дуу тусгаарлагч контейнерууд байрлуулж байгаа аж. Мөн хоорондын зай хэт хол байсныг ойртуулсан байна. 

Хүмүүсийг нэг дор авчраад дуу хөгжмөөр бөмбөгдөх нь чухал биш. Чанартай, таарсан тооны уран бүтээлчидтэй байх нь чухал гэдгийг "Playtime" хөгжмийн наадмын үүсгэн байгуулагч, хөгжмийн хөтөлбөрийн захирал Ц.Нацагдорж онцолсон юм. 

Өмнө нь бид  амьд хөгжмийн уран бүтээлчдийг танилцуулсан бол энэ удаа электроник хөгжмийн тайзууд дээрх уран бүтээлчдийг танилцуулж байна. 

"Playtime" хөгжмийн фестивалийг зорин очихоосоо өмнө уран бүтээлчидтэй танилцаж, хөгжмийг нь сонсож үзээд өөрийн сонсох уран бүтээлчийнхээ жагсаалтыг гаргаарай. Өнгөрсөн жилийн 224 цагийн хөгжмийн аялал ямар байсан талаар сонирхохыг хүсвэл ЭНД ДАРААРАЙ.