Бид бүтцийн зургаан өөрчлөлтийг төлөвлөсөн.

  • Хувийн сургуулиуд 12,800 сул орон тоо байгаа. Үүнийг хувьсах зардлаар санхүүжүүлж, хамгийн өндөр ачаалалтай байгаа байршлуудад хувийн сургуульд төрийн өмчийн сургуулийн хүүхдүүдийг шилжүүлэх
  • 3,000-аас дээш хүүхэдтэй 38 сургуулийг хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургууль болгон зохион байгуулах
  • Нийслэлд зарим сургуулийг өргөтгөх газаргүй болж байгаа учраас 2-3 давхар гэдэг стандартыг өөрчилж, сургуулиудыг дээш нь өргөтгөнө. Стандартыг 3-5 давхар болгосноор богино хугацаанд өндөр ачааллыг бууруулж болно.
  • Азийн Хөгжлийн Банк болон Дэлхийн Банкны санхүүжилтээр нийслэлд 50 орчим сургуулийг шинээр зохион байгуулах, өргөтгөх ажлыг хийж байна. Онцлог нь төсвийн хөрөнгөөр бус, хувийн компаниуд эдгээр банкнаас зээл авч, газрыг нь чөлөөлсөн байршилд сургуулиа барина. Хүсвэл тухайн сургуулийнхаа менежментийг өөрөө хийж болно эсвэл төрийн хэвшилд шилжүүлж болно. Ингэснээр төр 10-15 жилийн хугацаанд санхүүгийн түрээсээр түрээсэлнэ.

2030 он хүртэл үүсэж буй ачааллыг төр өөрөө шийднэ гэвэл багадаа 108 сургууль барих шаардлагатай. Үүнд 12 их наяд төгрөг хэрэгтэй. Ийм төр хувийн хэвшлийн түншлэлээр хувийн сургууль, барилгын компаниудтайгаа хамтарч ажиллана. 

2008-2014 он бол төрөлт өндөртэй байсан хугацаа. Энэ үед төрсөн хүүхдүүд дунд, ахлах анги руу орсон. Гурван жил үргэлжлэх уг ачааллыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийднэ" гэлээ.

Энэ жил хотхоны 50 бага сургууль, төрөлжсөн ахлах 15-20 сургуулийг зохион байгуулахаар төлөвлөжээ.