- Кампания 'Против гипертонии-2026' стартовала в Архангайском аймаке 20 числа месяца.
- Кампания проводится с 2017 года, охватив 21 аймак и более 72 тысяч граждан.
- В рамках кампании работают врачи узких специальностей: кардиологи, неврологи, нефрологи и др.
- В 2018 году в Архангайском аймаке было осмотрено более 1400 человек.
- После Архангая кампания продолжится в Завханском аймаке.
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы багийнхан Архангай аймагт хоёр дахь удаагаа ирж ажиллаж байгаа бөгөөд өмнө нь 2018 онд аян хэрэгжүүлэхдээ нийт 1,400 гаруй иргэнийг урьдчилан сэргийлэх болон нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж байв.
Энэ удаагийн аяны хүрээнд зүрх судас, зүрхний шигдээс, мэдрэл, тархины цус харвалт, бөөр, хоол боловсруулах эрхтний эмгэг зэрэг нарийн мэргэжлийн эмч нар зорилтот бүлгийн иргэдэд үзлэг хийж, зөвлөгөө мэдээлэл өгөхөөс гадна эрүүл мэндийн боловсрол олгох сургалтууд зохион байгуулж байна. Иргэд өдөрлөгт хүрэлцэн ирснээр үзлэг, оношилгоонд хамрагдахын зэрэгцээ эрүүл мэндээ хянах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл авах боломжтой юм.
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы багийнхан Архангай аймагт энэ сарын 20-ны өдрийг дуустал ажиллаад, Завхан аймгийн зүг хүлгийн жолоо залах юм.
Иргэд та бүхэн эрүүл мэндийнхээ төлөө өөртөө цаг гаргаж, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
Комментарии
Загрузка…
Оставить комментарий