Тус баталгаажуулалтыг 125 жилийн түүхтэй, стандарт болон баталгаажуулалтын салбарын дэлхийд нэр хүндтэй байгууллага болох Их Британийн Стандартын Хүрээлэн (BSI) хараат бусаар үнэлж олгосон бөгөөд Ти Ди Би Секьюритис ҮЦК нь харилцагчийн туршлагын удирдлагатай холбоотой 360 гаруй шалгуур үзүүлэлтийг хангаж, BSI-ийн үнэлгээгээр 96 хувийн үзүүлэлттэйгээр International Excellence буюу хамгийн өндөр түвшинд хүрснийг баталгаажууллаа.
ICXS:2024 нь хэрэглэгчийн туршлагын удирдлагын олон улсын стандарт бөгөөд байгууллагын засаглал, соёл, үйлчилгээний чанар, үйл ажиллагааны гүйцэтгэлийг цогцоор нь үнэлж, харилцагчид, хөрөнгө оруулагчид, ажилтнууд болон бусад оролцогч талуудад хүргэж буй үнэ цэнэ, туршлагыг тасралтгүй сайжруулахад чиглэдэг.
Харилцагчдын хувьд энэхүү баталгаажуулалт нь үйлчилгээний чанар, харилцагчийн эрх ашгийг хамгаалах тогтолцоо, санал хүсэлт шийдвэрлэх үйл явц олон улсын шаардлагад нийцэж, тогтмол үнэлэгдэн сайжруулагдаж байгааг хараат бусаар баталгаажуулж буй хэрэг юм.
Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд 18 жилийн турш манлайлан оролцож ирсэн Ти Ди Би Секьюритис ҮЦК нь Монгол Улсын анхны онлайн арилжааны системийг нэвтрүүлж, харилцагчдадаа дотоод болон олон улсын зах зээлээс 20 гаруй их наяд төгрөгийн санхүүжилт татан төвлөрүүлж, бизнесийн өсөлт хөгжилд нь дэмжлэг үзүүлсээр ирсэн. ICXS:2024 стандартыг нэвтрүүлснээр тус компани харилцагч төвтэй хандлагыг стратегийн тэргүүлэх чиглэл болгон тодорхойлж, байгууллагын засаглал, үйлчилгээний чанар болон институтийн чадавхаа олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх зорилтоо бататгаж байна.
Энэхүү баталгаажуулалт нь зөвхөн нэг байгууллагын амжилт бус, Монголын хөрөнгийн зах зээлд олон улсын шилдэг туршлага, үйлчилгээний өндөр стандартыг нутагшуулах, зах зээлийн итгэлцэл болон олон улсын нийцлийг бэхжүүлэхэд чиглэсэн чухал алхам болж байна.
Баталгаажуулалт гардуулах арга хэмжээнд
BSI Инститцтын Үйл ажиллагаа хариуцсан захирал Ahmad Al-Khatib,
ICXI Институтын Хүндэт төлөөлөгч Frederic De Vrieze,
ICXI-ийн Ази дахь бүсийн түнш байгууллага CMI-ийн Гүйцэтгэх захирал Г.Содцэцэг,
Ти Ди Би Секьюритис ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал С.Батчимэг, Хөрөнгийн удирдлагын хэлтсийн захирал Б.Билэгжаргал нар оролцлоо.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий