Тэрбээр өнөөдөр дээрх хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжин гарын үсгээ зурсан гишүүдийн хамтаар хэвлэлийн хурал зохион байгуулсан юм.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг
"Өнөөдөр хууль санаачлагчийн хувьд ажлын хэсгийн хуралд оролцож, мэдээлэл өг гэсний дагуу орсон. Гэтэл гацаах зорилготойгоор ажлын хэсэгт орсон гишүүд "
сүүлийн сум
"-аа тавьж, уурлаад гарч байна. Хуулиа буцаа, намар болтол хойшлуул, өөрөө тат гэж байна. Энэ хуулийг УИХ-аар хэлэлцэж эхэлбэл үзэл санааны хувьд 78 гишүүн дэмжиж гарын үсгээ зурсан, сайжруулах саналаа олонхоороо шийдээд явдаг. Хэлэлцүүлэгт орчихвол тамхины компаниудад ашиггүй учраас аль болох гацааж, хэлэлцүүлэхгүй байх сонирхолтой байна. Харамсалтай. Олон гишүүн ажлын хэсгээс Байнгын хороо, Байнгын хорооноос УИХ-ын чуулганд ороосой гэж хүлээж байгаа. Цөөн хэдэн хүний явуулгаар ажлын хэсэг гацаад байна. Ажлын хэсэг 11 гишүүнтэй. Зарим нь хуралдаа ганц ч удаа ирж байгаагүй. Түүний нэг нь УИХ-ын гишүүн А.Ганбаатар. Өнөөдөр УИХ-ын гишүүн А.Ганбаатар хуулиа татаж ав гэсэн. Ийм байж болохгүй"
гэлээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Баярбаатар "Би энэ ажлын хэсэгт анх байгуулагдсан цагаас хойш ажиллаж байгаа. Электрон тамхи, хар тамхи, янжуур гээд аль аль нь Монголд түгшүүрийн байдалд хүрчхээд байхад нэг их наяд төгрөг эргэлдүүлдэг энэ салбар буюу тамхи үйлдвэрлэдэг, импортолдог, зардаг худалдаа эрхлэгчдэд автаж, хуулийг батлахгүйгээр хойшлуулах боломжгүй.
УИХ-ын гишүүдийн хэн нь ямар санал өгч, юу хэлж байгааг би ажиглаж байгаа. Иргэд ч мөн онцгой анхаарч ажиглаасай гэж хүсэж байна. Өнөөдрийн байдлаар ажлын хэсэг хуралдахаасаа хуралдаагүй нь олон, ирц хүрэхгүй нь олон. Хуралдахаараа хэрүүлээр эхлээд, хэрүүлээр үргэлжилдэг. Ажлын хэсгийн Ж.Чинбүрэн дарга аль болох эвийг олох гээд үздэг.
Энэ бүхний цаана ганц эргэлзээтэй зүйл байдаг нь яагаад хортой зүйлийг өмгөөлж хамгаалаад, татваргүй байлгах гээд байна вэ гэдэгт л тулж очдог. Бид хаврын чуулганд багтаж хуулиа батлах ёстой. Яарч байна гэх нь байгаа ч энэ бол өргөн бариад нэг жил болсон, ажлын хэсэг байгуулагдаад бараг жил болох гэж байна" гэлээ.
Мөн олон улсын конвенцод тавьсан шаардлагуудын хангасан, хангалттай хэмжээний судалгаатай, олон нийтээр хэлэлцүүлсэн гэдгийг хэлэв.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий