Нэр дэвшүүлж буй асуудлаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, О.Алтангэрэл, П.Сайнзориг, С.Одонтуяа нар асууж, үг хэлэв. Тэд хаврын чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хороо үр бүтээлтэй ажиллалаа хэмээн дүгнэж, анхны 126 гишүүнтэй парламентын үйл ажиллагааг жигдрүүлэхэд тус Байнгын хорооны даргаар ажилласан Д.Цогтбаатар шуурхай, мэдрэмжтэй байсан гэж баяр хүргэхийн зэрэгцээ нэр дэвшигчийг дэмжинэ гэсэн юм. 

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 76.2 хувь нь УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжив.

Л.Мөнхбаатарын намтар:

Төгссөн сургууль, мэргэжил

  • 1995 онд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 10 жилийн сургууль
  • 1999 онд Монгол Улсын их сургууль Хууль зүйн дээд сургууль, эрх зүйч, бакалавр
  • 2008 онд Отгонтэнгэр их сургууль, хууль зүйн ухааны магистр

Ажилласан байдал 

  • 1999-2000 онд Хууль зүйн яамны Эрх зүйн шинэтгэлийн стратегийн нэгдсэн төлөвлөлтийн газарт мэргэжилтэн
  • 2000-2006 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн
  • 2006-2008 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга
  • 2008-2009 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн дарга, улсын ерөнхий байцаагч
  • 2009-2011 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, улсын ерөнхий бүртгэгч
  • 2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
  • 2013 онд Монгол Ардын Намын даргын зөвлөх
  • 2014-2016 онд “Хөвсгөл хөгжил” сангийн тэргүүн
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2022-2023 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга
  • 2023-2024 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2024-2025 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга
  • 2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд