Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон 21 гишүүний 85.7 хувийн саналаар Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжлээ.
Ж.Сүхбаатарын танилцуулга:
Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Ж.Сүхбаатар нь 1975 онд Дархан-Уул аймгийн Дархан хотод төрсөн, ам бүл хоёр.
Боловсрол:
- 1993 онд Дархан хотын гуравдугаар дунд сургууль,
- 1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр,
- 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй төгссөн.
- АНУ, Швед, Казахстан зэрэг улсад мэргэжлийн сургалтад хамрагдсан.
Ажилласан байдал:
- 1997-2005 онд Улаанбаатар эрдэм дээд сургуульд Захиргааны эрх зүйн багш,
- 1997-1999 онд УИХ-ын гишүүний орон тооны ажилтан,
- 1999-2001 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албан хуулийн бодлогын зөвлөх,
- 2001-2006 онд СЕХ-ны гишүүн, нарийн бичгийн дарга,
- 2006-2008 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга,
- 2008-2012 онд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга,
- 2012-2013 онд МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга,
- 2016 онд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга,
- 2019-2020 онд УИХ-ын даргын ахлах зөвлөх,
- 2020-2024 онд УИХ-ын гишүүн,
- 2020-2022 онд УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга,
- 2022-2023 онд Засгийн газрын гишүүн, сайд
- 2025-2026 онд УИХ-ын даргын хууль зүйн бодлогын зөвлөх,
- 2026 оны дөрөвдүгээр сараас Ерөнхий сайдын хууль зүйн бодлогын зөвлөхөөр ажиллаж байна.
Г.Эрдэнэбатын танилцуулга:
Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Г.Эрдэнэбат нь 1972 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг.
Боловсрол:
- 1990 онд Ерөнхий боловсролын 31 дүгээр сургууль,
- 1994 онд Цагдаагийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр,
- 1997 онд Батлан хамгаалахын их сургуулийн хууль зүйн магистрын зэрэгтэй төгссөн.
Ажилласан байдал:
- 1994-1995 онд Хилийн цэргийн ангид офицер,
- 1995-1998 онд Батлан хамгаалахын их сургуульд багш,
- 1998-2000 онд Хил хамгаалах ерөнхий газарт хуулийн зөвлөх,
- 2000-2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш,
- 2005-2009 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн сургалтын албаны дарга,
- 2009-2010 онд Ерөнхийлөгчийн тамгын газарт хуулийн асуудал хариуцсан туслах,
- 2010-2013 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн дарга,
- 2013-2019 онд Улсын ерөнхий прокурорын орлогч,
- 2019-2022 онд Монголын Криминологичдын холбооны ерөнхийлөгч,
- 2021-2023 онд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны ахлах референт,
- 2024-2025 онд УИХ-ын тамгын газарт ажилтан,
- 2026 оны гуравдугаар сараас УИХ-ын тамгын газрын дэд даргаар ажиллаж байна.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий