КОРОТКО
- Правительство Монголии обсуждает проект постановления о регулировании рабочего и отпускного времени.
- Рассматривается проект постановления об утверждении бюджетных лимитов главных распорядителей бюджета на 2027 год.
- Обсуждаются поправки к законам о медицинской помощи, правовом статусе адвокатов и судебной системе.
- Рассматривается проект постановления о строительстве тепловых станций в центрах 10 аймаков.
Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.
Өнөөдрийн хуралдаанаар 10 гаруй асуудлыг шийдэх бөгөөд “Ажил, амралтын цагийн зохицуулалтын тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж байгаа юм.
Мөн түүнчлэн дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд:
- “Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2027 оны төсвийн хязгаарыг батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаагаас санаачлан боловсруулан Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
- Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзоригоос санаачлан боловсруулсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
- Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболдоос санаачлан боловсруулсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
- 10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 10 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Материал обработан с использованием ИИ
Комментарии
Загрузка…
Оставить комментарий