- Канцлер Германии Фридрих Мерц поддержал рекомендацию экспертов постепенно повысить пенсионный возраст до 70 лет к 2090 году.
- Экспертная комиссия представила отчет во вторник, связав повышение возраста с ростом продолжительности жизни.
- Мерц заявил, что гражданам не стоит беспокоиться, и подчеркнул важность плана для предотвращения краха пенсионной системы.
- В Германии к началу 2030-х годов пенсионный возраст достигнет 67 лет, что было установлено два десятилетия назад.
- Население Германии стареет быстрее многих стран: 23% (19 млн) старше 65 лет в 2024 году против 15% в 1991 году.
Тус улсын тэтгэврийн тогтолцоог шинэчлэх судалгааг хийх зорилготой байгуулагдсан шинжээчдийн хороо Мягмар гарагт тайлангаа танилцуулсан юм.
Хүн амын наслалт нэмэгдэж байгаатай уялдуулан тэтгэврийн насыг аажмаар өсгөх хэрэгтэй гэсэн дүгнэлтийг тус хороо гаргажээ.
“Үүнд иргэд санаа зовох ямар ч шаардлага байхгүй” гэж хэлсэн Мерц уг төлөвлөгөөг тэтгэврийн тогтолцооны уналтаас сэргийлэх, үе хоорондын нийгмийн шилжилтийг бэхжүүлэх ач холбогдолтойг онцолсон байна.
Мэргэжилтнүүд бас ирээдүй хойч үеийн тэтгэврийн сангийн үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд ажилчид болон ажил олгогчдын заавал төлдөг шимтгэлийг хөрөнгийн зах зээлд оруулахыг зөвлөжээ.
Германд 2030-аад оны эхээр тэтгэврийн нас 67 хүрэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд үүнийг хориод жилийн өмнө тогтоосон юм.
Тус улсын хүн ам нь дэлхийн хамгийн хурдацтай хөгширч байгаа нийгмүүдийн нэг бөгөөд өндөр хөгжилтэй бусад улсуудын нэгэн адил тэтгэврийн сангийн санхүүжилтийн хүндрэлтэй тулгараад байгаа.
Засгийн газар тэтгэврийн тогтолцооны шинэчлэлтийн төлөвлөгөөг парламентын санал хураалтаар батлуулах ёстой.
Германы тэтгэврийн систем нь дэлхийн хамгийн хуучны төрийн дэмжлэгтэй систем юм.
Үүнийг 1889 онд канцлер Отто фон Бисмарк социалист хөдөлгөөний эрчийг сулруулах улс төрийн зорилгоор нэвтрүүлж байсан гэдэг.
2024 онд гаргасан хамгийн сүүлийн тоо баримтаар бол Германы хүн амын 23 орчим хувь буюу 19 сая нь 65 ба түүнээс дээш настай байна.
Энэ хэмжээ 1991 онд ердөө 15 хувь байжээ. Германы хүн амын эрэгтэйчүүдийн дундаж наслалт 78.5, эмэгтэйчүүдийнх 83.2 байгаа юм.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий