- IRIM оценивает прозрачность госорганов с 2010 года
- Национальный статистический комитет занял первое место в индексе цифровой прозрачности 2025
- Налоговое управление заняло второе место
- Худшие показатели у Управления водных ресурсов, Национального комитета по гендеру, Управления культуры и искусства, района Багахангай, Управления малого и среднего бизнеса
- Индекс оценивает доступность, полноту, стандартизацию информации и реализацию права граждан на информацию
Тус хүрээлэнгээс хамгийн сүүлд “Төрийн байгууллагын цахим ил тод байдлын индекс 2025” тайланг гаргажээ. Төрийн нийт 98 байгууллагын үнэлэхэд Үндэсний Статистикийн Хороо нь “Цахим ил тод байдлын индекс”-ээр нэгдүгээр байрт эрэмбэлэгдсэн бол Татварын Ерөнхий Газар удаалжээ.
Үндэсний Статистикийн Хорооны хувьд мэдээлэл авах эрхийг бодитоор хангах байдал 93, нээлттэй өгөгдлийн ашиглагдахуйц байдал, шинжилгээ хийх, дахин ашиглах боломж 79, мэдээлэл авах эрх 65, нийт 79 оноогоор жагсаалтыг тэргүүлсэн байна.
Харин Усны газар, Жендерийн үндэсний хороо, Соёл, урлагийн газар, Багахангай дүүрэг, Жижиг, дунд үйлдвэрийн газар зэрэг байгууллага сүүл мушгижээ.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага болон Дэлхийн банкны судалгаанд үндэслэн цахим ил тод байдал нь дөрвөн үндсэн чиглэлд онцгой ач холбогдолтой гэж үздэг байна. Тухайлбал хариуцлагатай засаглалыг бэхжүүлэхэд, авлигатай тэмцэхэд чухал нөлөөтэй. Мөн мэдээллээр хангагдсан иргэд бодлого боловсруулалт болон шийдвэр гаргах үйл явцад илүү үр дүнтэй оролцох боломж олгохоос гадна төрийн үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг сайжруулж, иргэдийн мэдээлэл авах үйл явцыг хялбарчилдаг аж.
Мониторингийн тайлантай энд дарж танилцана уу.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий