- Unitel Group проводит акцию 'Супер бэлэгтэй 20 жил' в честь 20-летия.
- Определены первые 10 победителей суперпризов.
- Призы включают автомобиль 2026 RAV4, вклады в М банке на 10 млн, абонементы Юнивишн.
- Акция продлится до конца июля, следующие победители будут объявлены 1 августа.
- Для участия нужно зарегистрироваться в сервисе Family через приложения Unitel, Toki, U-Point.
Бүх операторын хэрэглэгч Unitel, Toki, U-Point апп ашиглан Family үйлчилгээнд бүртгүүлж, бэлэг авах үйлдлүүдийг хийн Юнителийн ойн бэлгүүдийг авахаас гадна супер бэлгийн эрх авч байгаа юм. Тэгвэл эдгээр эрх авсан хэрэглэгчдээс эхний 10 супер бэлгийн эзэд тодорсон байна. Энэхүү урамшуулал нь 7 сарыг дуустал үргэлжлэх ба дараагийн 10 супер бэлгийн эздийг 8-р сарын 1-нд тодруулна.
2026 RAV4 автомашины эзэд:
О.Саранцэцэг: Манай гэр бүлийнхэн бүгд Collective үйлчилгээнд бүртгэлтэй байсан. Сүүлд Family үйлчилгээ болж шинэчлэгдээд олон боломжтой болсныг мэдээд гэр бүлийн гишүүддээ дундын дата аваад супер бэлгийн эзэн болжээ. Шууд дамжуулалтын үеэр би гадаадад байж таараад манай хүүгийн утас руу залгасан байсан. Дараа нь хүү маань над руу залгаж хэлээд мэдсэн. Анх надаар тоглоод байна гэж бодсон ч шууд дамжуулалтыг нь үзээд итгэсэн (инээв).
М банкны 10 саяын хадгаламжийн эзэд:
Д.Хандаа: Анх Unitel апп-аас урамшууллын талаар мэдээлэл хараад гэр бүлийн бүх гишүүдийнхээ дугаарыг шууд бүртгүүлсэн. 10 саяын хадгаламжийн эзэн болсноо мэдээд шөнө нойргүй хоносон (инээв). Амьдралд маш хэрэгтэй бэлэг авлаа, хэрэгтэй зүйлдээ зарцуулна аа. Баярлалаа
А.Номин-Эрдэнэ: Охиндоо “Өртөө” эвентийг үзүүлэх гээд Төв аймгаас хотод ирсэн юм. Тэр үед тасалбараа хөнгөлөлттэй үнээр авах гээд Family үйлчилгээнд бүртгүүлэхэд өгсөн супер бэлгийн эрх бидэнд аз авчирлаа. Анх 10 саяын бэлгийн эзэн боллоо гээд залгахад огт итгээгүй. Тэгээд шууд дамжуулалтыг бараг 3 удаа ухрааж үзэж байж итгэсэн. (инээв)
Н.Оюунчимэг: Зээ хүү Тэмүүлэндээ өөрийнхөө нэр дээр дугаар авч өгсөн юм. Хүү маань урамшууллын талаар мэдээд бид нарыг бүртгүүлсэн байсан нь биднийг супер бэлгийн эзэн болголоо.
О.Тэмүүлэн (зээ): Зөвхөн урамшуулалд оролцох ч гэлтгүй Family үйлчилгээнд бүртгүүлсний давуу тал олон байсан. Ялангуяа дата хуваарилдаг нь их хэрэгтэй үйлчилгээ байсан шүү.
О.Оюунбаяр: Анх урамшууллын талаар хараад юмыг яаж мэдлээ гээд бүртгүүлсэн ч арай ч авчихна гэж бодоогүй. Live үзэж байгаад 10 саятай болчихвол гоё доо гэж бодож байсан чинь яг тэр бэлгээ авсан. Хүүхдэдээ дата авч өгөх гээд анх Family үйлчилгээнд бүртгүүлсэн юм. Тэр үед үүссэн эрх супер бэлгийн эзэн болгосон байна.
Юнивишнийн 10 жилийн эрхийн эзэд:
Д.Чулуунцэцэг: Нөхөр, хүүхдийнхээ дугаарыг Family үйлчилгээнд бүртгүүлж нийт 11 супер бэлгийн эрх цуглуулсан байсан юм. Хүүхдийн дугаар дээр авсан эрх нь биднийг супер бэлгийн эзэн болгожээ. Тиймээс хүүтэйгээ хамт Баянхонгор аймгаас бэлгээ авах гээд ирлээ. Анх удаа ийм том бэлгийн эзэн болсондоо баяртай байна.
М.Наранцэцэг: Нөхрийн маань дугаар дээр үүссэн супер бэлгийн эрх манай гэр бүлийг Юнивишнийн 10 жилийн эрхтэй болголоо. Гэр бүлийн гишүүд хоорондоо үнэгүй ярьдаг гэхээр нь хүүхдийнхээ дугаарыг бүртгүүлсэн маань оносон байна. (инээв)
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий