- Голомт банк предлагает 10% кэшбэк по кредитным картам на подписки и услуги на платформах Apple Music, Claude, ChatGPT, Netflix, Steam.
- Акция действует с 25 июня 2026 по 30 сентября 2026.
- Максимальная сумма кэшбэка на одного клиента — 50 000 монгольских тугриков.
- Кэшбэк зачисляется через 2-3 дня после транзакции.
- Клиенты могут заказать физическую карту в отделении или онлайн, а виртуальную — через SocialPay.
Голомт банкнаас зөвхөн кредит картын харилцагчдадаа зориулан олон улсын платформуудаас худалдан авалт хийгээд 10%-ийн буцаан олголт авах боломжтой онцгой урамшууллыг хэрэгжүүлж байна.
Хэрвээ та Голомт банкны биет болон виртуал кредит картыг эзэмшдэг бол зуны турш сонгогдсон платформууд дээр кредит картаараа subscription болон бусад үйлчилгээний төлбөрөө төлөөд буцаан олголтоо алдалгүй аваарай.
Буцаан олголт үйлчлэх платформууд:
- Apple Music
- Claude
- ChatGPT
- Netflix
- Steam
Урамшуулал 2026.06.25-2026.09.30-ны хооронд үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд нэг харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ 50,000₮ байна. Буцаан олголт гүйлгээ хийснээс хойш 2-3 хоногийн дараа таны дансанд орох болно.
Харин та хараахан Голомт банкны кредит картын харилцагч болж амжаагүй бол ЭНД дарж, бүх төрлийн кредит картын нөхцөлтэй танилцан шинээр захиалаарай.
Биет кредит картыг та өөрт ойр байрлах салбарт хандан эсвэл cards.mn-ээр дамжуулан онлайнаар захиалж болно. Мөн гар утсанд тань багтах Виртуал картаар онлайн худалдан авалт болон автомат сунгалтын төлбөрөө хялбар төлөхийг хүсвэл “SocialPay аппликэйшн-Хэтэвч” цэсээр Виртуал кредит картыг идэвхжүүлэн ашиглах боломжтой.
Голомт банк таны санхүүгийн гэнэтийн хэрэгцээг шийдвэрлэж, дэлхийн хаана ч төлбөр тооцоог тань асуудалгүй гүйцэтгэх зээлийн эрхтэй кредит картыг хамгийн олон төрлийн сонголттойгоор хүргэж байна.
Голомт банкны бүтээгдэхүүн үйлчилгээ болон урамшуулалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаараас лавлана уу.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий