Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойн баяр тохиож байна. 

Түүхт ойг тохиолдуулан нисэхийн салбарт хүчин зүтгэж байсан үе үеийн ахмад ажилчдаа хүндэтгэж, ололт амжилт, цаашдын зорилго зорилтоо хэлэлцэн, өнгөрсөн 70 жилийн хөдөлмөр зүтгэлээ дүгнэсэн баярын хурлыг зохион байгууллаа. 

Баярын хурлын нээлтэд ЗТЯ-ийн сайд Б.Дэлгэрсайхан, ТӨХ-ны дарга Б.Цэнгэл, авиа компаниудын төлөөлөл оролцож баярын мэндчилгээ дэвшүүлэв. Мөн ажил хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан ажилтан, албан хаагчдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон медалиар шагнаж урамшууллаа. 

"Аюулгүй байдлыг эрхэмлэж, өргөжин тэлэх нь эрхэм зорилго"