28 жилийн хугацаанд хоёр банк харилцан итгэлцэл, тогтвортой түншлэлд суурилан Монгол Улсын бизнес эрхлэгчид, импортлогч болон экспортлогч компаниудын хил дамнасан худалдааг дэмжихэд бодит хувь нэмрээ оруулсаар ирсэн бөгөөд Commerzbank нь Голомт банкны худалдааны санхүүжилтийн салбар дахь хамгийн урт хугацааны түнш банкнуудын нэг юм.

Олон улсын худалдааны орчин тасралтгүй өөрчлөгдөж байгаа өнөө үед Голомт банк дэлхийн нэр хүндтэй санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ олон жилийн турш үргэлжилж буй стратегийн харилцаагаа улам бэхжүүлэхэд онцгой ач холбогдол өгч байна. Үүний тод жишээ нь Голомт банк болон Commerzbank хооронд тогтсон урт хугацааны хамтын ажиллагаа бөгөөд хоёр байгууллага харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагыг хангах, худалдааны санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажилласаар ирсэн билээ.

Цаашид ч Голомт банк Commerzbank болон дэлхийн шилдэг санхүүгийн байгууллагуудтай тогтоосон урт хугацааны түншлэлд түшиглэн Монголын Улсын худалдаа эрхлэгч харилцагч байгууллагуудынхаа олон улсын худалдааг дэмжих, худалдааны санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, эх орныхоо эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулахын төлөө тууштай ажиллах болно.

Дэлхийн жишиг Монголын банк