- В 2026 году государство выделит около 6,7 трлн тугриков партиям и коалициям, прошедшим в парламент.
- Финансирование получат 5 партий и коалиций: МАН, Демократическая партия, ХҮН, Национальная коалиция, ИЗНН.
- Из-за нецелевого использования средств из финансирования 2026 года вычтено 191,58 млн тугриков у пяти партий.
- Партия 'Шинэ нэгдсэн эвсэл' лишена финансирования из-за исключения партии 'ШИНЭ' из реестра.
- Финансовые отчеты партий проверялись независимыми аудиторами, ЦИК и Национальным аудиторским управлением.
Улс төрийн намын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан намд төрийн санхүүжилт олгодог бөгөөд хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т "Сонгуулийн төв байгууллага энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу намын санхүүгийн тайланг хянасны дараа санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтооно" гэж заасан байдаг.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан 7 нам, эвслийн 2024 оны санхүүгийн тайланг хянаж Монгол Ардын Нам (МАН), Ардчилсан нам (АН), ХҮН нам, "Үндэсний Эвсэл" (Монголын Ногоон нам, Монголын Үндэсний Ардчилсан Нам), Иргэний зориг ногоон нам (ИЗНН), Шинэ нэгдсэн эвсэл (Монголын Уламжлалын Нэгдсэн нам, ШИНЭ нам)-д 2025 онд төрийн санхүүжилт олгосон бол Үнэн ба зөв нам нь 2024 онд хуульд заасан 4 төрлийн орлогогүй тул төрөөс олгох санхүүжилтийг тогтоогоогүй.
Монгол Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн 2026 оны зургаадугаар сарын 22-ны өдрийн 66 дугаар тогтоолоор "ШИНЭ нам"-ыг бүртгэлгүйд тооцсон тул Улс төрийн намын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.11, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.10-д тус тус заасны дагуу Шинэ нэгдсэн эвсэлд олгох төрийн санхүүжилтийг зогсоосон байна.
Улс төрийн нам, эвслийн 2025 оны санхүүгийн тайланг хувийн аудитын хуулийн этгээд, Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аудитын газар тус бүр хараат бусаар хянаж, дүгнэлт гаргажээ.
Улс төрийн намын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу Үндэсний аудитын газар төрөөс санхүүжилт авсан нам, эвслийн 2025 оны санхүүгийн тайланг хянаж төрөөс олгосон санхүүжилтээс зориулалтын дагуу зарцуулаагүй улс төрийн намуудын жагсаалтыг гаргасан байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу төрөөс олгосон санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулаагүй таван намаас 2026 онд олгох санхүүжилтийг хасаж тооцож зөрчил арилгуулах тухай албан шаардлагыг Үндэсний аудитын газраас Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсний дагуу таван нам, эвслээс нийт 191,581,767 төгрөгийг хасаж тооцжээ.
Ингэснээр Монгол Ардын Нам (МАН), Ардчилсан нам (АН), ХҮН нам, "Үндэсний Эвсэл" (Монголын Ногоон нам, Монголын Үндэсний Ардчилсан Нам), Иргэний зориг ногоон нам (ИЗНН)-д 2026 онд төрийн санхүүжилтийг олгохоор болсон байна.
Нам, эвсэлд олгох төрийн санхүүжилтийн хэмжээтэй дараах холбоосоор танилцана уу.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий