Монголын Үндэсний бөхөөс гурван гавьяат төрлөө. Тухайлбал:

  • Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, "Увс Нуур" дэвжээ, "Хилчин" спорт хороо, Хилийн цэргийн 0311 ангийн бөх, улсын аварга Сүхбаатарын Мөнхбатыг ГАВЬЯАТ ТАМИРЧИН цолоор, 
  • Ховд аймгийн Мөст сумын харьяат, "Ховд" дэвжээ, "Хилчин" спорт хороо, Пума группийн бөх, улсын заан Цэдэвийн Мягмарсүрэнг ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ цолоор,
  • Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, Монголын үндэсний бөхийн улсын тэргүүн тайлбарлагч Цэдэвийн Батнасанг СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН цолоор тус тус шагнав.
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав