- Премьер-министр Н.Учрал представил инициативу 'UNLOCK Mongolia' на расширенном заседании Экономического совета.
- В заседании участвуют более 100 иностранных инвесторов.
- Инициатива направлена на устранение бюрократических барьеров и улучшение инвестиционного климата.
- Правительство рассматривает около 100 законов и поправок для улучшения бизнес-среды.
- Монголия стремится стать центром надежных поставок критически важных полезных ископаемых.
Хуралдаанд 100 гаруй гадаадын хөрөнгө оруулагч оролцож байгаа юм. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн дэмжих талаар илтгэл танилцуулсныг хүргэж байна.
Ерөнхий сайд Н.Учрал: Өнөөдөр би энэ яриаг илүү тодорхой агуулгатайгаар өрнүүлэхийг хүсэж байна. Өөрөөр хэлбэл Монгол Улс ирээдүйд ямар улс болж болох тухай бус харин өнөөдөр ямар бодлого хэрэгжүүлж, ямар хууль эрх зүйн шинэчлэл хийж, ямар хөрөнгө оруулалтын төслүүдийг бодитоор хэрэгжүүлж эхлээд байгааг танилцуулахыг зорьж байна.
Манай Засгийн газар байгуулагдсан өнгөрсөн 80 гаруй хоногийн хугацаанд нэг үндсэн зорилгыг тууштай баримталж ирлээ. Тэр нь сайн санаачилга бодит ажил болох замд тулгарч буй бүх саад бэрхшээлийг арилгах явдал юм.
UNLOCK Mongolia санаачилга нь дөрвөн үндсэн тулгуур чиглэлд суурилдаг.
Энэ бол ирээдүйн алсын харааны баримт бичиг биш. Харин өнөөдөр бодитоор хэрэгжиж буй ажлын тайлан юм. Өөрөөр хэлбэл аль хэдийн батлагдсан хууль тогтоомж, хэрэгжиж эхэлсэн татварын шинэчлэл, мөн энэ парламентын хугацаанд бодитоор урагшилж буй томоохон төслүүдийн тухай ярьж байна.
Энэ удаагийн парламентын чуулганаар бид татварын эрх зүйн орчин, тэтгэврийн шинэчлэл, бизнесийн эрх чөлөөний тухай хууль болон бизнесийн орчныг сайжруулахад чиглэсэн 100 орчим хууль, эрх зүйн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байна.
Би энэ бүхнийг аль болох энгийн, ойлгомжтойгоор танилцуулж байна. Учир нь хөрөнгө оруулалтыг энэ улсад татдаг зүйл нь уриа лоозон биш, харин итгэлцэл, бодит үр дүн юм.
Тиймээс одоо UNLOCK Mongolia санаачилгын дөрвөн тулгуур чиглэл тус бүрийн хэрэгжилтийн талаар товч танилцуулъя. Үүний дараа та бүхний асуулт, санал, шүүмжлэлийг нээлттэйгээр сонсохдоо баяртай байх болно.
Юуны өмнө манай Засгийн газрын богино хугацааны хөгжлийн бодлогын үндэс болсон UNLOCK буюу Үндэсний хүнд суртлыг бууруулах санаачилгын талаар товч танилцуулъя.
Би 2016 оноос хойш гурван удаа Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга зэрэг төрийн өндөр албан тушаалыг хашиж ажилласан.
Эдгээр албан тушаалд ажиллах хугацаандаа төрийн хүнд суртал нь иргэд, аж ахуйн нэгжүүд болон хөрөнгө оруулагчдад бодит эдийн засгийн зардал учруулдаг болохыг өөрийн биеэр харж, мэдэрсэн.
Иймээс эхлээд Улсын Их Хурлын даргын хувьд, өнөөдөр Ерөнхий сайдын хувьд Монгол Улсын Үндэсний хүнд суртлыг бууруулах "UNLOCK" санаачилгыг эхлүүлэн хэрэгжүүлж байна.
Энэхүү санаачилгын гол үзэл баримтлал маш энгийн. Монгол Улс эдийн засгийн асар их нөөц боломжтой. Гэвч хэт олон шат дамжлага, зөвшөөрлийн тогтолцоо, хууль эрх зүйн тодорхой бус байдал нь хөрөнгө оруулалт болон бизнесийн үйл ажиллагааг удаашруулсаар байна.
Тиймээс Засгийн газар эдийн засгийг нээж, ногоон шилжилтийг эрчимжүүлж, засаглалыг сайжруулж, иргэд, бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчдад илүү тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.
UNLOCK Mongolia санаачилгын дөрвөн тулгуур чиглэл
UNLOCK Mongolia санаачилга дараах дөрвөн үндсэн чиглэлд тулгуурлан хэрэгжиж байна.
- Хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн томоохон төслүүд, тэтгэврийн тогтолцооны шинэчлэл, чөлөөт бүс, татвар болон банкны салбарын шинэчлэлээр дамжуулан эдийн засгийн боломжийг нээх.
- Сэргээгдэх эрчим хүч, ногоон тээвэр, дата төвүүд болон нүүрстөрөгчийн зах зээлийг хөгжүүлэх замаар ногоон шилжилтийг эрчимжүүлэх.
- Цахим платформууд, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн шинэчлэл болон Үндэсний баялгийн сангийн шинэчлэлээр дамжуулан сайн засаглалыг төлөвшүүлэх.
- Бизнесийн эрх чөлөө, хөрөнгө оруулалт, ашигт малтмал, зөвшөөрлийн тогтолцоо болон холбогдох хууль эрх зүйн шинэчлэлээр дамжуулан эрх зүйн орчныг шинэчлэх.
Монгол Улсын эдийн засгийн тойм:
Сүүлийн арван жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засаг мэдэгдэхүйц өсөлттэй хөгжлөө. Дэлгэц дээрх үзүүлэлтээс харахад дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2015 онд 11.6 тэрбум ам.доллар байсан бол өнөөдөр 25.4 тэрбум ам.долларт хүрч, хоёр дахин өсөөд байна.
Мөн олон улсын үнэлгээ, индексүүд ч эерэг өөрчлөлтийг илэрхийлж байна. Сүүлийн арван жилийн хугацаанд Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний индекс дэх байр ахисан. НҮБ-аас гаргадаг Цахим засаглалын хөгжлийн индексийн хүрээнд Монгол Улс 193 орноос 46 дугаар байрт эрэмбэлэгдэж, 28 байр урагшилсан.
Мөн олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагууд Монгол Улсын төлөвийг тогтвортой хадгалж, зарим тохиолдолд ахиулсан бөгөөд үүний үндэс нь макро эдийн засгийн үзүүлэлтүүд болон өрийн удирдлагын сайжрал юм.
Эдийн засгийн сэргэлт ба аж үйлдвэрийн хөгжил:
Засгийн газар байгуулагдсан эхний 80 хоногийн хугацаанд бид эдийн засгийг сэргээхэд голлон анхаарч, хүнд суртлыг бууруулах шинэчлэлийг эрчимтэй хэрэгжүүлсэн.
Эхний үр дүн аль хэдийн гарч эхэлж байна. Өнөөдрийн байдлаар дөрвөн боловсруулах үйлдвэрийн төсөл, зургаан эрчим хүчний томоохон төслийг амжилттай эхлүүлээд байна.
Зэс хайлуулах үйлдвэр, газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг төслүүд нь Монгол Улсын эдийн засгийн дараагийн өсөлтийн үе шатыг тодорхойлох стратегийн төслүүд юм.
Бидний дараагийн хөгжлийн хөдөлгөгч хүч нь зөвхөн түүхий эд экспортлох бус, эх орондоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал байх болно. Эдгээр төслүүд нь эрчим хүч, ложистик, барилга, технологи болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын шинэ эрэлтийг бий болгоно.
Аж үйлдвэрийн томоохон төслүүд:
Энэ дэлгэц дээр Монгол Улсад хэрэгжихээр төлөвлөж буй аж үйлдвэрийн томоохон төслүүдийг танилцуулж байна. Эдгээрийн зарим нь аль хэдийн дараагийн шатандаа орсон.
Тухайлбал, олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын үр дүнд зэс боловсруулах цогцолборын төслийг БНХАУ-ын NFC групп хэрэгжүүлэхээр шалгарсан.
Монгол Улс энэ төслийн талаар 1989 оноос хойш ярьж ирсэн. Олон арван жилийн дараа манай Засгийн газар олон улсын ил тод тендер зохион байгуулж, төслийг бодит хэрэгжилтийн шатанд хүргэлээ.
Гангийн цогцолбор үйлдвэрийн төсөл мөн эцсийн үнэлгээний шатандаа явж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагчид оролцож байна. Харин энэ жагсаалтад байгаа бусад төслүүд нь та бүхэнд санал болгож буй хөрөнгө оруулалтын шинэ боломжууд юм.
Тавантолгойн дулааны цахилгаан станц:
Тавантолгойн дулааны цахилгаан станц нь Монгол Улсын аж үйлдвэрийн ирээдүйн хөгжилд стратегийн ач холбогдолтой төсөл юм. Энэхүү төсөл нь томоохон уул уурхайн ордууд төвлөрсөн Говийн бүсэд хэрэгжинэ.
Нийтдээ 810 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд 220 орчим байнгын ажлын байр шинээр бий болгоно.
Төсөл хэрэгжсэнээр Говийн бүсийг тогтвортой цахилгаан эрчим хүчээр хангах бөгөөд төр-хувийн хэвшлийн түншлэлийн (PPP) загвараар хэрэгжинэ.
Манай Засгийн газар стратегийн дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхдээ төрийн төсвөөс санхүүжүүлэхээс илүүтэй төр-хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрийг түлхүү дэмжиж байна.
Энэ төсөл нь зөвхөн эрчим хүч үйлдвэрлэх тухай асуудал биш. Мөн цахилгаан эрчим хүчний импортын хараат байдлыг бууруулах, аж үйлдвэржилтийг дэмжих, өвлийн улирлын агаарын бохирдлыг бууруулахад чухал хувь нэмэр оруулах төсөл юм.
Чөлөөт бүсүүд – эдийн засгийн шинэ боломж:
Монгол Улсын чөлөөт бүсүүд худалдаа, ложистик, үйлдвэрлэл, аялал жуулчлал, санхүү болон үйлчилгээний салбарт хөрөнгө оруулалт татах стратегийн байршилтай.
Эдгээр бүсүүд нь Монгол Улсыг БНХАУ, ОХУ болон Евразийн эдийн засгийн коридорт холбох чухал зангилаа болно. Хөрөнгө оруулагчид дараах давуу талуудыг эдлэх боломжтой. Үүнд:
- Татвар, гаалийн хөнгөлөлт;
- Бондын агуулахын үйлчилгээ;
- Импорт, экспортын хялбаршуулсан журам;
- Дэд бүтэц бүхий бэлэн газар;
- Төрийн байгууллагын шуурхай үйлчилгээ.
Мөн Засгийн газар эдгээр бүсэд ногоон дата төвүүдийг байгуулах хөрөнгө оруулалтыг онцгойлон дэмжих болно.
Энэ талаар манай Шадар сайд илүү дэлгэрэнгүй танилцуулна. Саяхан болсон Дэлхийн эдийн засгийн форумын үеэр бид ногоон дата төвүүдийн хөрөнгө оруулалтын талаар олон улсын компаниудтай идэвхтэй хэлэлцээ өрнүүлсэн.
Евразийн худалдааны хэлэлцээр:
Монгол Улс Евразийн зах зээлд экспортлох шинэ боломжуудыг нээж байна. Манай улс үхрийн мах, хонь, ямааны мах, адууны мах болон малын гаралтай бусад бүтээгдэхүүнийг гаалийн тэг хувийн тарифтайгаар экспортлох боломжтой болсон.
Та бүхний мэдэж байгаачлан би Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Беларусь улсын Минск хотноо Евразийн эдийн засгийн комисстой байгуулсан хэлэлцээрт гарын үсэг зурсан.
Дараа нь Улсын Их Хурлын даргын хувьд уг хэлэлцээрийг парламентаар батлуулсан. Өнөөдөр Ерөнхий сайдын хувьд энэхүү хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлж, бизнесийн шинэ боломжуудыг бодит ажил болгох зорилготой ажиллаж байна.
Тухайлбал, өмнө нь 50 хувийн импортын татвартай байсан үхрийн махыг одоо тэг хувийн гаалийн тарифаар экспортлох боломж бүрдсэн. Энэхүү хэлэлцээр нь:
- 28 төрлийн мах, махан бүтээгдэхүүн,
- 60 төрлийн арьс, ширэн бүтээгдэхүүн,
- 204 төрлийн ноос, ноолууран бүтээгдэхүүн,
- 65 төрлийн бусад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хамарч байна.
Ирэх оны улсын төсөвт чөлөөт бүсүүдийн ойролцоо ложистикийн төвүүд байгуулах хөрөнгө оруулалтыг тусгах төлөвлөгөөтэй байна.
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх