- Национальный праздник посвящен 2235-летию государства, 820-летию Великой Монгольской империи, 105-летию Народной революции и 36-летию Демократической революции.
- В этом году в соревнованиях примут участие 1024 борца.
- Схватки 1-2 круга пройдут 10 июля с 10:00 до 17:00, вход бесплатный.
- 11 июля после открытия пройдут схватки 3-5 кругов, завершение в 19:00.
- 12 июля с 10:00 начнется жеребьевка, с 10:30 - 6-й круг, завершение 10-го круга в 19:30.
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан энэ жилийн наадмаар 1,024 бөх барилдах юм.
МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав: Хүчит бөхийн барилдааны 1, 2-ын даваа долоодугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагаас эхэлж, 17:00 цагт өндөрлөхөөр төлөвлөгдсөн. Энэ өдрийн барилдааныг үзэгчдэд үнэ төлбөргүй үзүүлэх асуудал яригдаж эхэлсэн.
Долоодугаар сарын 11-ний өдөр нээлтийн дараа 3-5-ын даваа үргэлжлээд 19:00 цагт өндөрлөнө. Долоодугаар сарын 12-ны өдрийн 10:00 цагт бөхчүүд цолын эрэмбээр ам авч эхэлнэ. 10:30 цагаас зургаагийн даваа эхэлж, 19:30 цагт 10-ын даваа өндөрлөхөөр төлөвлөсөн.
Үндэсний бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батбямба: Шөвгөрсөн 64 бөхөөс допингийн шинжилгээ авна. Үндэсний бөхийн салбар хороо ерөнхий хяналт тавьж ажиллана. Мэргэжлийн сертификаттай шинжээч нар зохион байгуулах ажлыг гүйцэтгэж явна. Цагдаа, тагнуулын байгууллагын албан хаагчид сорьж авах ажиллагаанд хяналт тавина. Дэлхий дээр 22 итгэмжлэгдсэн лаборатори байдгийн нэг нь Германы Дрезден хотод байдаг. Лабораторид сорьцыг 12 цагийн дотор хүргэж шинжлээд дөрөв хоногийн дотор эхний ээлжийн хариуг гаргана. Сорьц шинжлэх арга хэмжээ 7-10 хоногийн дотор эцэслэгдэж ирсний дараа иргэдэд шинжилгээний хариуг мэдээлнэ.
Долоодугаар сарын 7-ноос хойш наадмын өдрүүдээр хур тунадас орохооргүй байгаа. Гэхдээ холбогдох бэлтгэл ажлуудыг хангасан. Наадмын зүлэг дэвжээг солих боломж, хугацаа байхгүй. Бөхчүүдийн олонх нь Төв цэнгэлдэхийн зүлэг барилдаад дассан.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх