“Toyota 2025 онд Land Cruiser 300 цувралын хайбрид хувилбарыг танилцуулсан бөгөөд өмнө нь Land Cruiser 250 загварт Hybrid 48V хөдөлгүүрийг ашиглаж байсан юм.”
Нүүрсхүчлийн хийг бууруулах, байгаль орчинд ээлтэй байх сонголтууд хүчтэй яригдаж буй өнөө үед автомашин үйлдвэрлэгчид шинэ загваруудаа хосолмол болон бүрэн цахилгаан хувилбарт шилжүүлж эхэлсэн. Toyota-гийн хувьд хамгийн чухал сорилт нь хайбрид системийг нэмэхийн зэрэгцээ Land Cruiser-ийн характер, үндсэн философийг хадгалах байв. Тэгвэл Land Cruiser 300 Hybrid автомашин өөрийн үнэ цэн, мөн чанараа хадгалахын зэрэгцээ хэрхэн шинэчлэгдсэнийг дэлгэе.
“Найдвартай байдал бол хэлж биш, баталж харуулдаг зүйл.”
Шинэ Land Cruiser 300 Hybrid нь түүхэн нэр хүндээ орчин үеийн технологитой төгс хослуулжээ. Hybrid гэдэг үг зарим жолоочид хотын хэрэглээ, эсвэл шатахууны хэмнэлт гэх ойлголтыг төрүүлдэг.
Гэвч Toyota-ийн хувьд Land Cruiser 300 Hybrid хувилбартаа өндөр гүйцэтгэлд суурилсан жинхэнэ утгаараа мэргэжлийн өөрчлөлтийг бүтээхээр анхаарсан нь илт. Учир нь Land Cruiser 300 Hybrid хувилбар нь Toyota-ийн "Performance Hybrid" ангилалд багтдаг. Шатахуун хэмнэлтэд голчлон чиглэсэн Prius эсвэл RAV4 Hybrid шиг систем биш юм. Өөрөөр хэлбэл бартаат замд жигд хүч, өндөр гүйцэтгэл, шаламгай хурдыг гаргах "Performance Hybrid" тодорхойлж болно.
Уламжлалт V6 хөдөлгүүрээс татгалзаж, цоо шинэ 3.5 литрийн V6 Турбо хөдөлгүүрийг цахилгаан мотортой хослуулсан иж бүрэн хайбрид системийг нэвтрүүлжээ. Энэхүү систем нь нийт 437 морины хүч болон асар өндөр буюу 790 Н.м мушгих хүчийг гаргадаг.
Тиймээс энэ бол өнөөг хүртэл үйлдвэрлэгдсэн хамгийн хүчирхэг Land Cruiser болж байна. Цахилгаан моторын тусламжтайгаар хүчийг жигд, шуурхай дамжуулдаг болсноор өдөр тутмын жолоодлогоос гадна ачаа чирэх, өгсүүр зам туулах үед мэдэгдэхүйц давуу талыг үүсгэх аж.
Товчхондоо, Land Cruiser 300 Hybrid бол монголчуудын олон жилийн турш хүлээсэн, цаг үетэйгээ хөл нийлүүлсэн хувьслын үр дүн юм. Цэвэр инженерчлэлийн гайхамшиг, технологийн давуу талыг мэдрэхийг хүссэн жолооч нарт зориулсан хүлэг яг одоо албан ёсоор Монголд борлуулагдаж байна.
Дэлгэрэнгүй үзүүлэлт: toyota-mongolia.mn/v/land-cruiser-300#
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх