- Правительство Монголии обсудило предложение части акций госпредприятий внутренним и иностранным инвесторам через открытый рынок.
- Создана рабочая группа под руководством замминистра финансов Б.Хулан.
- Цель: повышение эффективности, прозрачности и доходности госпредприятий.
- Государство сохранит контрольный пакет стратегических активов.
- Планируется привлечение международных компаний с опытом, подготовка займет 12-18 месяцев.
Уг асуудлаар ажлын хэсэг байгуулагдаад байгаа ба ажлын хэсгийн даргаар Сангийн дэд сайд Б.Хулан ажиллаж байгаа юм байна.
Энэ талаар тэрбээр "Тус ажлын хүрээнд энэ чиглэлийн туршлагатай олон улсын шилдэг компаниудад Монгол Улсын Засгийн газрын зүгээс хамтарч ажиллах саналыг хүргүүлсэн.
Уг ажил нь компанийн санхүүгийн өгөөжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны үр ашиг, засаглалыг сайжруулах, ил тод болгох үр дүнтэй.
Төр өөрөө стратегийн өмчүүд дээрээ хяналтын багцаа хадгалаад хувьцааны тодорхой хэсгийг багцалж сан болгож, түүнийгээ дотоод гадаадын хөрөнгийн биржээр нээлттэй арилжаална. Иймд тогтвортой урт хугацаанд хамтарч ажиллах хөрөнгө оруулагч нарыг урьж оролцуулахтай холбоотойгоор олон улсын компаниудад санал хүргүүлээд байна.
Төр эдийн засагт хэт их оролцоотой, төрийн өмчийн байгууллагуудын зардал нь төсвөөсөө том болчихсон байна гэх шүүмжлэл маш их байдаг учир Засгийн газрын зүгээс энэ шийдвэрийг оновчтой гэж үзсэн.
Бэлтгэл ажлын хүрээнд ямар компаниудын ямар хувь хэмжээтэй хувьцаануудыг нэгтгэхийг тооцох, санхүүгийн аудит оруулах, бизнесийн үнэлгээг тогтооно. Мөн 12-18 сарын хугацаанд тухайн аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн чадах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх ажлууд үе шаттай хийгдэж байна" гэв.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий