Энэ тухай хотын дарга Б.Пүрэвдагва "Үер усны эрсдэлтэй газруудад анхаарал хандуулах шаардлагатай байна. Есөн дүүргийн дарга нар онцгой анхаарч, үерийн аман дээр буусан айлуудад мэдэгдэх хуудас өгөөрэй. Шаардлагатай бол айлуудыг албадан нүүлгэ.

Гэнэтийн бороо ороход Яармаг орчим үерийн эрсдэлтэй болсон байна" хэмээв.

Улаанбаатар хотын үер буудаг газарт амьдардаг 1,900 гаруй өрх байгаа аж.

Өнөөдөр(2026.07.03) өглөөний 08:00 цагийн байдлаар нийслэл хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Партизан, Хан-Уул дүүрэгт Буянт-Ухаа, Мишээл Экспо орчмоор аадар бороо оржээ. Бороо өдөртөө завсарлагатай үргэлжлэн орно гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна.