Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас тодруулснаар тус хоёр чиглэлийн авто замын ажлыг энэ жил гүйцэтгэхгүй болсон байна.
"Эмээлтээс Шувуун фабрик хүртэлх болон Саппорогийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх авто замын тендерт гомдол гарсан тул энэ жил гэрээ байгуулахгүй гэсэн бичиг Сангийн Яамнаас ирсэн. Дараа жил тендерийг дахин зарлана" гэв.
Эмээлтээс Шувуун фабрик хүртэлх авто зам болон гүүрийг хоёр жилийн хугацаанд барих төсөвт өртөг ₮64.9 тэрбум, Саппорогийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх авто замын шинэчлэлийнх ₮8.2 тэрбум байна.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий