- Петровис Групп ввела в эксплуатацию центр бытовых услуг в 28-м микрорайоне Сонгинохайрханского района Улан-Батора.
- Центр площадью 400 кв. м включает парикмахерскую, прачечную, горячее водоснабжение, магазин и детский центр.
- Проект реализован в партнерстве с Корпорацией развития Улан-Батора за счет инвестиций Петровис Групп.
- Центр обслуживает до 100 человек в день и стирает около 3000 кг белья ежедневно.
- Проект был запущен в 2020 году и стал одним из крупнейших проектов компании, введенных в 2026 году.
Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны Сансар 4-р гудамжинд өмнө нь дэд бүтэц татахад бэрх, хотгор жалга байсан бөгөөд 500 гаруй машин шороо зөөж, 400 метр квадрат талбай бүхий хоёр давхар Улаанбаатар нийтийн үйлчилгээний төвийг бүтээн байгуулсан байна. Үүний үр дүнд 28 дугаар хороо болон зэргэлдээ бүсийн оршин суугчдын ахуйн үйлчилгээний хэрэгцээг бүрэн хангаж боломжтой болжээ. Улаанбаатар нийтийн үйлчилгээний төвд үсчин, угаалга хатаалга, халуун ус, ая тухтай дэлгүүр, хүүхэд хөгжлийн төв байрлаж, хорооны иргэдэд тогтмол үйлчилгээ үзүүлэх юм.
Тус төслийг Улаанбаатар хотын хөгжлийн корпорацтай хамтран Петровис Группийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулсан ба дээрх үйлчилгээнүүдээс гадна хүүхэд залууст зориулсан сагсан бөмбөгийн талбай, иргэд салхилах талбай зэрэг орчны тохижилт багтаж байгаа билээ.
Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг хангахад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гүүр болж буй энэ төслийн нээлтэд Петровис Группийн хамт олон, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч, Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн төлөөлөл, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны төлөөлөл, бүтээн байгуулалтыг гүйцэтгэсэн хамт олон оролцож, тууз хайчиллаа. Нээлтийн арга хэмжээний үеэр 28 дугаар хорооны авьяас багачууд урлагийн тоглолт үзүүлж, хүүхэд багачууд шинэ бүтээн байгуулалттай танилцан нэг өдрийг инээд хөөр дүүрэн өнгөрүүллээ.
Мөн арга хэмжээний нээлтэд ирсэн хүндэт зочид төлөөлөгчид мод тарьж, орчны тохижилтод чимэг нэмсэн юм.
Петровис Группийн 2026 онд ашиглалтад оруулсан хамгийн том төслийн нэг боллоо
Энэ үеэр Петровис Группийн Хөрөнгө удирдлагын газрын захирал, "Улаанбаатар нийтийн үйлчилгээний төв" компанийн гүйцэтгэх захирал А.Хүдэр-Эрдэнэ "Бид нийгэмд хэрэгтэй төсөл хэрэгжүүлэхээр 2020 онд анх "Улаанбаатар нийтийн үйлчилгээний төв" төслийг санаачилж, төр хувийн хэвшлийн хамтралаар хэрэгжүүлснээрээ онцлог. Яг энэ байршлыг сонгох болсон нь олон жилийн түүхтэй. Төсөл хэрэгжүүлэхийн өмнө 80 орчим газрыг судалсан. Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо хүртээмжийн хувьд хамгийн их, байршлын хувьд хорооны иргэдийн төв болж чадахаар байсан.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий