- Чемпионат мира по футболу 2026 года пройдет с 11 июня по 37 дней в США, Мексике и Канаде.
- В турнире впервые участвуют 48 сборных и запланировано 104 матча.
- Ожидается, что 5,8 миллиарда человек посмотрят турнир по телевидению.
- Два монгольских журналиста получили аккредитацию FIFA для освещения чемпионата.
- Фотожурналист Ч.Ганбат станет первым монгольским фотографом на чемпионате мира.
Ердөө гуравхан хоногийн дараа буюу 2026 оны зургаадугаар сарын 11-нд 23 дахь удаагийн хөлбөмбөгийн ДАШТ эхлэх нь. Бүтэн 37 хоногийн турш дэлхий даяараа Хойд Америк руу хараагаа бэлчээж, чихээ тавина.
Анх удаагаа гурван улсад (АНУ, Мексик, Канад) болон 48 орны шигшээ баг оролцох, мөн анх удаагаа 104 тоглолт (рекорд) явагдах энэхүү ДАШТ-ийг 5,8 тэрбум хүн телевизээр үзэх урьдчилсан тооцоо гараад байна.
Манай Монголын хөлбөмбөг сонирхогчид маань MME international Sports Mongolia-гийн албан ёсны эрхээр МҮОНТ, Боловсрол, Сүлд, NTV гэсэн дөрвөн телевизээр ДАШТ-ээ үзэх юм.
Харин Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу FIFA-гийн мандатаар ДАШТ зохиогдох гурван улс, тоглолтууд болох 16 хот, цэнгэлдэхэд ажиллах эрхийг Монголоос, Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос анх удаа хоёр сэтгүүлч авлаа.
FIFА-гийн зүгээс тавигддаг мэргэжлийн маш өндөр шаардлага, шалгуур, сорилт, болзлыг ханган "Таван цагариг"-ийн Ц.Энхтүвшин гурав дахь удаагаа хөлбөмбөгийн ДАШТ-ийг сурвалжлах болсон билээ.
МССХ-ны дэд ерөнхийлөгч, фото сэтгүүлч Ч.Ганбат ДАШТ-ий сонин содон, ховор агшинг буулгах анхны монгол гэрэл зурагчин болох хүндтэй, хариуцлагатай үүрэг гүйцэтгэхээр дуран авай, "зэр зэвсгээ" бэлдэн бэлэн болжээ.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий