- В районе Баруун салаа 600 домов, 200-300 из них в критической ситуации
- Создается искусственное озеро на 1.3 га для снижения риска наводнений
- 4 дома пострадали от временного сильного дождя
- Мэр города призвал к превентивным мерам и вводу коллектора Туул-1
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Үер ус болсны дараа бус болохоос нь урьтаж арга хэмжээ авах нь чухал юм. Дүүргүүд төхөөрөмж болон, хүн хүчээ бэлэн байлгах хэрэгтэй.
Өнөөдөр ГУББГ-ын 110 хүний бүрэлдэхүүнтэй есөн бригад 45 механизмтай, өргөтгөсөн цагаар ажиллаж байна. Цаашид үерийн эрсдэлийг том бодлогоор нь харж өөрчлөх ёстой.
Ялангуяа Туул-1 коллекторыг ашиглалтад оруулах шаардлагатай байна” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр “Баруун салаанд голын голдирол дагуу 600 гаруй айл бий. Эхний ээлжид 200-300 айлын асуудал хамгийн хүндрэлтэй байна. Энэ жил төр, хувийн хэвшлийн түншлэлээр Бумбатын рашаан орчимд 1.3 га газарт хиймэл нуур байгуулна. Энэ нь өвөл халиа тошин үүсэхээс сэргийлэхээс гадна үерийн эрсдэлийг бууруулах юм. Долоодугаар сарын 20-нд тус нуурыг хүлээлгэж өгнө.
Түр зуурын ширүүн борооноос үүдэн дөрвөн айлын бууриар татсан ус дайраад өнгөрсөн байна. Энэ айлуудад тусламж үзүүлж, цэвэрлэгээ, үйлчилгээ ариутгалыг хийлгэж байна. Дүүргийн хэмжээнд онцгой байдлын үед ажиллах хүмүүс байнгын бэлэн байдалд байгаа.
Үерийн эрсдэлтэй бүсүүдэд шуудуунд хуримтлагдсан хур хогийг цэвэрлэн бэлэн байдлыг хангаж ажилласан. Баруун салаа, Зүүн салаанд Баянхошуу дэд төвийн хүрээнд үерийн далан суваг шуудуунуудыг хийсэн” хэмээв.
Баруун салааны үерийн эрсдэлтэй байгаа айлуудад мэдэгдэх хуудас яаралтай өгөхөөр болжээ.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх