Тодруулбал Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 15 алба хаагч, 8 ус соруулах помп, 6 техник хэрэгсэл, 8 бохир соруулах автомашиныг дайчлан ажиллаж, нийт 310 тонн үерийн усыг соруулж, шавхжээ.

Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Баянзүрх Эко тохижилт, үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын 45 ажилтан, 7 техник хэрэгсэлтэйгээр лаг шавар цэвэрлэх, угаах ажлыг гүйцэтгэж, халдварт өвчин гарах эрсдэлээс урьдчилан сэргийлж, ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг мэргэжлийн байгууллагаар хийлгэлээ гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.