- С июня по август увеличивается количество обращений по ожогам у детей.
- В 2025 году в отделение неотложной помощи ГССҮТ обратилось более 6000 человек, 60% из них дети, преимущественно 1-2 лет с тяжелыми ожогами.
- Основная причина ожогов у детей — приготовление пищи и напитков на полу.
- При ожогах необходимо снять одежду, охлаждать холодной водой, дать обезболивающее и вызвать скорую (103).
- Нельзя использовать холодную воду при обширных ожогах, чтобы не вызвать переохлаждение.
Хүүхдийн түлэгдэлтийн эрсдэлийг ГССҮТ-ийн Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасгийн их эмч Ч.Ууганбаяр анхааруулж байна.
Тэрбээр "Зургаадугаар сараас эхлээд наймдугаар сар хүртэл хүүхэд түлэгдсэн дуудлага нэмэгддэг.
Түүнчлэн хорхог боодог хийх, гал түлэхдээ бензин ашиглаж улмаар гэр шатах осол бүртгэгдэж байна.
2025 оны байдлаар ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгаар 6.000 гаруй хүн үйлчлүүлсэн. Эдгээр иргэний 60 хувь нь хүүхэд, түүн дотроо дийлэнх хувьд 1-2 насны хүүхдүүд хүнд зэргийн түлэгдэлтээр ирж байгаа.
Түлэгдэлтийг
- халууны үйлчлэлээр
- химийн үйлчлэлээр
- цахилгаан туяаны шалтгаанаар гэж хувааж үздэг.
Халууны үйлчлэлээр түлэгдэх тохиолдол хамгийн их бүртгэгдэж байна. Энэ тохиолдолд хувцасаа тайлж, хүйтэн усыг түлэгдсэн хэсэгт урсгаж хөргөвөл түлэгдэлтийн гүн багасдаг.
Анхны тусламжийн хамгийн гол алхам бол хөргөх. Сүүлийн үед эцэг эхчүүд харьцангуй мэдээлэл сайтай болсон. Өмнө нь нохойн цус, сахар, саван, тос түрхдэг байсан бол одоо өөр болсон.
Гэхдээ бүх бие нь түлэгдсэн тохиолдол их хэмжээний хүйтэн ус ашиглаж болохгүй. Ингэвэл хүүхэд даарч улмаар хүндрүүлэх эрсдэлтэй. Харин жижигхэн хэсэгт түлсэн тохиолдолд урсгал усанд 15 минут барих юм бол халууны үйлчлэлийн түлэгдэлтийн зэрэг багасаж хурдан эдгэж өвчлөл намддаг" гэлээ.
Үргэлжлүүлэн "Түлэгдсэн хүүхдэд авах дараагийн арга хэмжээ бол өвчин намдаах эм.
Халуун бууруулахтай адилхан тунгаар өвчин намдаах эмийг хүүхдэдээ өгнө гэсэн үг. Ингээд 103 утсанд холбогдож анхны тусламж аваад ямар нэгэн бохир юм хүргэхгүйгээр заавал эмчид очиж үзүүлэх хэрэгтэй.
Түлэгдэлтийг гэртээ эмчлээд хүндрүүлсэн тохиолдол хөдөө орон нутагт нэлээд гарч байгаа.
Хүнд, хөнгөн түлэгдсэн эсэх хагалгаанд орох уу, үгүй юу гэдгээ эмчид үзүүлж, түлэгдэлтийн зэргээ ялгах нь чухал" гэдгийг зөвлөлөө.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх