- Строительство канатной дороги от Яармага до Хархорин худалдааны төв выполнено на 82%.
- Установлены 30 из 98 кабин, полностью смонтированы 19 опорных колонн и 112 тонн стальных канатов.
- Протяженность маршрута 4.2 км, каждая кабина вмещает 10 пассажиров, пропускная способность 2300 человек в час в одном направлении.
- Время в пути между двумя станциями около 11 минут.
- Посол Франции в Монголии Коринн Перера да Силва посетила стройплощадку.
“Дүүжин замын тээвэр” төслийн бүтээн байгуулалтын ажлын явц 82 хувьд хүрчээ.
Нийт 19 тулгуур баганын угсралтыг бүрэн дуусгаж, буудал болон гараашны барилгын үндсэн бүтээн байгуулалтыг гүйцэтгэн, дотор заслын ажлыг үргэлжлүүлж байгаа аж. Мөн 112 тонн ган татлагыг бүрэн угсарч, нийт 98 кабинтай системээс 32 кабиныг гараашинд суурилуулжээ.
Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Коринн ПЭРЕРА ДА СИЛВА болон холбогдох албаныхан, төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл “Дүүжин замын тээвэр” төслийн бүтээн байгуулалтын талбайд өнөөдөр зочилж, ажлын явцтай танилцсан байна.
Энэ үеэр төслийн инженер, техникийн багийнхан барилга угсралтын ажлын явц, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, төслийн хэрэгжилт төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгааг тодотголоо хэмээн НТУГ-аас мэдээлэв.
Яармагаас Хархорин худалдааны төв хүртэл нийт 4.2 километр урт дүүжин зам нь 98 кабинтай, нэг кабин нь 10 зорчигчийн багтаамжтай бөгөөд нэг чиглэлд цагт 2,300 орчим зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бол хоёр буудлын хоорондох замыг ойролцоогоор 11 минутын хугацаанд туулах боломжтой байна.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх