- Ежегодно в Монголии регистрируется более 100 случаев укусов змей
- Завезено 260 доз противоядия от змеиного яда
- Запаса хватит на два года
- Наибольшее число обращений в аймаках Хэнтий, Дорноговь, Сухэ-Батор
- Противоядие доступно в ГССҮТ и Центральном военном госпитале Улан-Батора
Зуны улиралд хөдөө аялж зугаалж явахдаа могойд хатгуулж гэмтэх эрсдэл өндөр байдгийг ГССҮТ-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Батзориг сэрэмжлүүлж, могойн хорны эсрэг ерөндгийн нөөцийн талаарх мэдээллийг өгсөн юм.
Тэрбээр хэлэхдээ "Могойд хатгуулж гэмтэх тохиолдол зуны улиралд нэмэгдэх хандлагатай байдаг.
Монгол Улсад жилдээ могойд хатгуулж гэмтсэн 100 гаруй тохиолдол бүртгэгддэг. Ихэнх хувийг хүүхдүүд эзэлж байна. Эрүүл мэндийн яам болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар хамтран могойн хорны ерөндгийн асуудлыг шийдсэн.
Нийт 260 тун могойн хорны ерөндгийг оруулж ирсэн бөгөөд шаардлагатай газруудад хуваарилсан.
Ялангуяа Хэнтий, Дорноговь, Сүхбаатар зэрэг аймагт могойд хатгуулж гэмтсэн гэх дуудлага их ирдэг. Эдгээр аймагт илүү их тунг нийлүүлж байгаа.
Улаанбаатар хотын тухайд ГССҮТ болон Цэргийн төв эмнэлэг дээр одоо бэлэн байгаа. Анхны тусламж үзүүлэхдээ могойн хорны ерөндгийг хийгээд явж байна. Цаашдаа ч шаардлагатай ерөндгийг байршуулж, бэлэн байдлыг хангаж ажиллаж байна.
Эрүүл мэндийн сайдын санаачилгаар 260 тун могойн хорны ерөндгийг оруулж ирсэн байгаа. Жилдээ 100 гаруй хүн энэ төрлийн гэмтлээр ханддаг. Тэгэхээр манайд хоёр жилийн нөөц байна гэсэн үг" хэмээн мэдээлэл өгөв.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх