Цахим системд эдгээр нийтийн эдэлбэр газруудын мэдээллийг устгах, өөрчлөлт оруулахаас сэргийлж тусгай эрх, давхаргыг үүсгэсэн байна.

Ингэснээр иргэд egazar.gov.mn цахим хуудсаар дамжуулан нийслэл дэх нийтийн эдэлбэр газрын байршлын мэдээллийг нээлттэй авах, мөн нийтийн эдэлбэр газарт давхардуулан газар олгох, хууль бус барилга байгууламж баригдах болон нийтийн эдэлбэр газрыг зориулалтын бусаар ашиглахаас хамгаалах нөхцөл бүрдлээ гэж Нийслэлийн Газрын Зохион Байгуулалтын Албанаас мэдээлэв.

Сануулахад нийслэлийн нутаг дэвсгэрт энэ онд 2,843 иргэний 156.42 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх юм.