- За последние три года в праздничные дни Наадама зарегистрировано 223 пожара на объектах и 39 лесных пожаров
- В результате пожаров погибли 4 человека, 3 пострадали
- В целом по стране зарегистрировано 2237 пожаров, погибли 39 человек, 39 ранены
- По сравнению с прошлым годом количество пожаров снизилось на 18.6%, но смертность выросла на 20.5%
- Ущерб от лесных пожаров составил около 4.6 млрд тугриков
Энэ талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд “Улсын хэмжээнд он гарсаар объектын гал түймрийн 2,237 тохиолдол бүртгэгдэж, 37 иргэнийг аварч, утаажилтын бүсээс 2,481 иргэнийг эсэн мэнд гаргасан. Харин гал түймэрт 39 иргэн өртөж нас барж, 39 иргэн түлэгдэж, бэртсэн.
Объектын гал түймрийн дуудлага, мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 18.6 хувиар буурсан бол гал түймэрт өртөж нас барсан хүний тоо 20.5 хувиар өссөн байна.
Сүүлийн гурван жилд Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүд объектын гал түймрийн 223, ой, хээрийн гал түймрийн 39 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, дөрвөн иргэн амь насаа алдаж, гурван иргэн угаартаж, бэртэж гэмтсэн бөгөөд наадмын баяр амралтын өдрүүдэд жилд дунджаар 74 удаагийн гал түймэр гарч байна.
Харин улсын хэмжээнд нийслэлийн хоёр дүүрэг, 12 аймгийн 53 суманд 129 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24.5 хувиар буурсан.
Дээрх ой, хээрийн гал түймэрт нэг иргэн өртөж нас барж, хоёр иргэн түлэгдэж, 10 гэр, хоёр байшин, зургаан өвөлжөө, дөрвөн хашаа саравч, гурван автомашин, 24 бод, 255 бог мал өртөж, урьдчилсан байдлаар ойн 11.792 га, хээрийн 922.930 га, нийт 934.722 га талбай өртөж, 4.6 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан.
Иймд баяр наадмын амралтын өдрүүдэд ой, хээрийн болон объектын гал түймрээс урьдчилан сэргийлж, хүн бүр галын аюулгүй байдлыг хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна” гэлээ.
Эх сурвалж: ikon.mn
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх