- В закон о национальном празднике в 2023 году внесены изменения, касающиеся присвоения званий борцам.
- Если борец с титулом 'улсын аварга' выигрывает 10 схваток, он получает звание 'дархан аварга'.
- Если борец с титулом 'улсын арслан' выигрывает 10 схваток, он получает звание 'даян аварга'.
- В соревновании участвуют 1024 борца, из них 56 имеют национальные титулы.
- Борцы П.Бүрэнтөгс и О.Хангай могут получить звание 'даян аварга' при выходе в финал.
Гурвын давааны дараах байдлаар дархан аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, улсын арслан Ц.Содномдорж, Б.Орхонбаяр, Э.Оюунболд, Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва, Э.Батмагнай, гарди Ө.Бат-орших, заан Б.Пүрэвсайхан тэргүүтэй улсын цолтой 56 бөх дөрвийн оноолтод үлдээд байна.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд 2023 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 1,024 бөх барилдсан тохиолдол улсын арслангаас дээш цолтой бөх түрүүлбэл том цолд хүрдэг болоод буй.
Уг хуулиар:
- улсын арслан цолтой бөхөөс бага цолтой бөх 10 даван түрүүлсэн бол улсын аварга;
- ес даван түрүүлсэн улсын арслан цолтой бөх ес даван үзүүрлэсэн бол улсын аварга;
- ес даван түрүүлсэн улсын арслан цолтой бөх 10 даван түрүүлсэн бол даян аварга;
- улсын аварга цолтой бөх ес даван үзүүрлэсэн бол даян аварга;
- даян аварга цолтой бөх ес даван үзүүрлэхэд дархан аварга;
- улсын аварга цолтой бөх 10 даван түрүүлсэн бол дархан аварга цол авахаар хуульчилсан.
Дөрвийн даваанд үлдээд буй улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай нар өнөөдрийн барилдаан ес даван үзүүрлэвэл улсын ДАЯН АВАРГА цол хүртэнэ. Харин арав даван түрүүлбэл шууд ДАРХАН АВАРГА цолд хүрнэ.
Тэгвэл улсын арслан Ц.Содномдорж, Э.Оюунболд, Ц.Бямба-Отгон, Э.Батмагнай нар ес даван үзүүрлэвэл УЛСЫН АВАРГА цол хүртэнэ. Тэдний аль нэг нь арав даван түрүүлбэл ДАЯН АВАРГА цолтой болно.
Харин улсын арслан Б.Орхонбаяр, Р.Пүрэвдагва нар өнөөдөр ес даван үзүүрлэвэл цол нэмэхгүй. Учир нь тэд 1,024 бөх барилдсан жил ес даван үзүүрлэсэн бөгөөд дээрх хуулийн заалт зөвхөн ес даван түрүүлсэн бөхөд хамаатай юм.
Гэхдээ улсын арслан Б.Орхонбаяр, Р.Пүрэвдагва нар арав даван үзүүрлэвэл ДАЯН АВАРГА цол хүртэх боломжтой талаар Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав мэдээлэл өгөөд буй.
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх