Одоогийн байдлаар дархан аварга Н.Батсуурь, улсын арслан Ц.Содномдорж, Б.Орхонбаяр, Э.Батмагнай, гарди Ө.Бат-орших нар дөрөв давлаа.

Харин улсын заан Б.Пүрэвсайхан аймгийн арслан Б.Шаравдоржид, улсын арслан Ц.Бямба-Отгон цэргийн заан Б.Гончигсүрэнд тус тус уналаа. Тэгвэл улсын заан Н.Жаргалбаяр, Б.Бат-Өлзий, М.Лхагвагэрэл, Д.Анар, Б.Серик, улсын харцага Н.Золбоо, Т.Баасанхүү, Д.Бат-Эрдэнэ, Т.Бэгзсүрэн, Ц.Мөнбаяр нар дөрөв даваад байна.