- Мэр Улан-Батора Б.Пүрэвдагва сообщил, что дождевая вода вокруг Центрального стадиона откачивается в течение 1-1,5 часов.
- В праздничные дни будет проводиться дезинфекция подтопленных участков.
- Вдоль рек задействованы 65 сотрудников для предотвращения водных происшествий.
- В районе Хүй долоон худаг работают 27 сотрудников и 8 машин спасательных служб.
- У Центрального стадиона дежурят 21 сотрудник и 6 единиц техники.
Энэ тухай хотын дарга Б.Пүрэвдагва
"Төв цэнгэлдэх хүрээлэнг тойроод борооны ус ихээр тогтсон. Ус тогтсон эрсдэлтэй их хэсгийн усыг 1:00-1:30 минутын дотор соруулж, хэвийн байдалд оруулж байгаа учраас иргэд хүлээцтэй хандахыг хүсье. Усгүй, аюулгүй наадуулахын төлөө бие бүрэлдэхүүн ажиллаж байна"
гэв.
Наадмын гурван өдөрт хотод ус тогтсон хэсэгт анхаарал хандуулж, ариутгал халдваргүйтгэлийг хийнэ.
Гол дагуух хөдөлгөөнт болон завьт эргүүлд нийт 65 албан хаагч үүрэг гүйцэтгэж, гол, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг тэрбээр уриалав.
Хүй долоон худагт нийслэлийн Аврах ангиас 12 алба хаагч, 4 автомашинтай, Сонгинохайрхан дүүргийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангиас 8 алба хаагч, 2 автомашинтай, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангиас 7 алба хаагч, 2 автомашин, нийт 27 алба хаагч, 8 автомашинтай үүрэг гүйцэтгэж буй.
Төв цэнгэлдэх хүрээлэнд иргэдийн аюулгүй байдлын хамгаалалтад Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 7 алба хаагч, 2 автомашин, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 6 алба хаагч, 2 автомашин, Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашин, нийт 21 алба хаагч 6 нэгж техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа аж.
НОБГ-т өчигдөр 14:00 цагийн байдлаар 32 дуудлага иржээ.
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх