Мөн түүнчлэн Увс аймгийн Ховд сумын харьяат, "Увс Нуур" дэвжээ, "Сүлд" спорт хороо, "Хемон Констракшн" ХХК-ийн бөх Монгол Улсын Дархан аварга Н.Батсуурь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, "Түшээт Ханы Аварга" дэвжээ, "Эрч" спорт хорооны бөх улсын харцага Э.Дашаар долоо давлаа.

Ингэснээр дархан аварга Н.Батсуурь Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны бага болон дунд шөвөгт НЭГ удаа, их шөвөгт ЗУРГААН удаа үлдэж, НЭГ үзүүрлэж, ДӨРӨВ түрүүлсэн амжилттай болж байна.

Тэрбээр 2004 оноос хойш Үндэсний их баяр наадамд нийт 20 удаа барилдаж, 13 удаа шөвгөрсөн амжилт үзүүллээ.

ФОТО:

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав