Энэ даваанд хоёр бөх цолоо ахиулж, УЛСЫН ЗААН цолын болзол хангалаа. 

Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын начин Л.Энхсаруул Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын арслан Ц.Содномдоржоор долоо давж улсын заан боллоо.

Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат, аймгийн начин Б.Сундуйжав Хөвсгөл аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын арслан Э.Оюунболдоор долоо давж, 22 насандаа УЛСЫН ЗААН цолын босго алхлаа. 

Одоогийн байдлаар улсын арслан Э.Батмагнай, улсын заан Б.Бат-Өлзий нар өрсөлдөгч бөхөө даваад байна. Түүнчлэн Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Б.Бат-Өлзий цолоо баталж буй нь энэ юм.