Анх удаагаа АНУ, Мексик, Канад гурван улсад зохион байгуулагдсан нь үүнд нөлөөлсөн. FIFA-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино өнгөрсөн 39 өдөрт 44 тоглолт үзэхийн тулд Умард Америкийн хотуудын хооронд нисэхдээ ихэнх цагийг агаарт өнгөрүүлжээ.

Тэрбээр ДАШТ-ий ивээн тэтгэгч Qatar Airways компанийн Gulfstream G650 загварын нисэх онгоцыг аялалдаа ашигласан юм.

Инфантиногийн аяллын сонирхолтой тоо баримтуудыг Associated Press агентлаг тооцоолж гаргасныг хүргэж байна.

  • Инфантино энэ ДАШТ-ий бүх 16 стадионд ядаж нэг удаа тоглолт үзжээ. Хамгийн олон буюу дөрвөн тоглолт үзсэн стадион нь Майами хотын Hard Rock Stadium болсон байна.
  • Тэрбээр ДАШТ-ий тоглолттой 34 өдрийн 31-д нь нийт 44 тоглолт үзсэн бөгөөд 13 өдөр нь дараалан хоёр тоглолт үзэж байжээ. Энэ ДАШТ нийт 104 тоглолттой байсан юм.
  • Инфантино нийтдээ 23 удаа улс хоорондын хил давж, 21 нисэх буудал ашигласан байна.
  • Нийтдээ 115 цагийг агаарт өнгөрүүлснээс хамгийн урт нислэг нь Майамигаас Сиэтл хүртэл 344 минут үргэлжилсэн бол хамгийн богино нь Сиэтлээс Ванкувэр хүртэл 28 минут үргэлжилжээ.
  • Инфантино нийтдээ 95,403 км замыг ДАШТ-ий үеэр туулжээ. Энэ нь дэлхийн бөмбөрцгийг бараг 2.5 удаа тойрох хэмжээний зай юм.
  • Тэрбээр нэг өдөр хамгийн уртдаа 9,289 км аялсан байна.
  • Инфантиногийн гурван улс, 16 хот, дөрвөн цагийн бүс дамжсан урт аялал Ням гарагт Нью Жерсид болсон шигшээ тоглолтоор өндөрлөжээ.