КОРОТКО
- Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадам энэ сарын 23-наас 26-ныг дуустал үргэлжилнэ.
- Барилдаанд дархан аварга Н.Батсуурь, улсын арслан Ц.Содномдорж зэрэг таван арслан, нэг гарди, долоон заан цолтон зодоглоно.
- Түрүү бөхийг автомашинаар, үзүүрлэсэн бөхийг байраар шагнана.
- Зургаан насны түрүү морьдын эзнийг автомашинаар шагнана.
- Шинэ арслан Б.Бат-Өлзий энэ барилдаанд оролцохгүй бололтой.
Тус барилдаанд зодоглохоор дархан аварга Н.Батсуурь, улсын арслан Ц.Содномдорж, Э.Оюунболд, Э.Батмагнай, Ц.Бямба-Отгон, шинэ гарди М.Лхагвагэрэл, заан Н.Жаргалбаяр, Д.Баасандорж, Д.Анар, Д.Хүдэрбулга, С.Сүхбат, шинэ заанууд болох Л.Энхсаруул, Д.Алтанцоож, улсын харцага Б.Зоригтбаатар, Ш.Уламбаяр, Г.Ганхуяг, Н.Батзаяа, Т.Баасанхүү, О.Мөнх-Эрдэнэ, шинэ харцага Э.Мөнхжаргал, Б.Одгэрэл, М.Бэлгүтэй, шинэ харцага Ө.Батсуурь нарын зэрэг улсын цолтнууд барилдахаар бүртгүүлжээ.
Харин шинээр арслан цолтон болсон Б.Бат-Өлзий энэ барилдаанд зодоглохгүй бололтой.
Энэ наадмын түрүү бөхийг автомашинаар байлах бол үзүүрлэсэн бөх байраар мялаалгах аж. Түүнчлэн зургаан насны түрүү морьдын эзнийг автомашинаар шагнахаар болсон юм.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий