- КОП-17 пройдет в Улан-Баторе с 17 по 28 августа 2026 года.
- Более 4700 гостей и делегатов зарегистрировались для участия.
- Строительная готовность основных объектов составляет 90%, внутренняя отделка - 60-70%.
- В 'Голубой зоне' построены четыре основных объекта A, B, C, D с 30 залами для переговоров.
- Планируется провести более 350 крупных встреч и консультаций в течение 12 дней.
Албан ёсны арга хэмжээнүүд эхлэхэд хоёр долоо хоног үлдээд буй энэ цаг үед салбарын яамнаас байгууламжуудын талбайд сэтгүүлчдийг авч очиж бэлтгэл ажлын явцын талаар танилцууллаа.
КОП-17 бага хурал "Цэнхэр бүс", "Ногоон бүс" гэсэн үндсэн хоёр хэсэгт хуваагдаж зохион байгуулагдана. Бага хурлын хамгийн чухал хэсгүүд "Цэнхэр бүс"-д үргэлжилж, өдөрт дунджаар 2-3 мянган хүн цуглах юм. Наймдугаар сарын 23, 24-нд гол арга хэмжээнүүд болно.
"Цэнхэр бүс"-д A, B, C, D гэсэн үндсэн дөрвөн томоохон байгууламж баригдаад байгаа бөгөөд КОП-17-д албан ёсны мандаттай хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдийн ажлаа явуулах гол хэсэг юм. Дөрвөн байгууламж тус бүрдээ 50-10 хүний багтаамжтай нийт 30 гаруй хурлын өрөөтэй.
Тус хурлын өрөөнүүдэд 12 өдрийн турш нийтдээ 350 гаруй томоохон хурал, зөвлөгөөн болно. Энэ үеэр цөлжилт болон газрын доройтолтой тэмцэх, сайн туршлагуудыг хэлэлцсэний үр дүнд шинэ санаачилгад хөрөнгө оруулалт татах байдлаар КОП-17 бага хурлын гол ач холбогдол илрэх юм байна.
"Наймдугаар сарын 5-ны өдөр НҮБ-ынханд хүлээлгэж өгнө гэсэн нэлээд шахуу хуваарьтай ажиллаж байна"
Барилга байгууламжуудын явцын талаар КОП-17 хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газрын захирал Б.Баттулга "Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн энэ хэсэгт хуучин зэлүүд газар байсан. Тэгэхээр 10 мегаваттын хүчин чадалтай цахилгааны дэд станц суурилуулсан. Төвийн усан хангамж болон ариутгал хатгуурын шугамыг холбосон. Ус зайлуулах систем, явган хүн болон асфальтан замыг хийгээд байна.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талын хаалганаас 2.4 км гольфын замаар иргэд наашаагаа нэвтрэх боломжтой. Барилга угсралтын ажлыг дуусгасан, улсын комисс хүлээн авахад бэлэн болсон.
Наймдугаар сарын 5-ны өдөр НҮБ-ынханд хүлээлгэж өгнө гэсэн нэлээд шахуу хуваарьтай ажиллаж байна.
Үндсэн барилга байгууламжуудын барилгын ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьд хүрсэн. Одоогоор агааржуулалтын хоолойг суурилуулах ажил үлдээд байгаа.
Дотор талын өрөө хуваалт, интерьер, хурлын тайз дэлгэцийн угсралтын ажил 60-70 хувийн гүйцэтгэлтэй байна. Өргөн чөлөө, явган хүний зам, ногоон байгууламжийн ажлууд 80 хувьд хүрсэн. Үндсэн барилгын ажил дуусаж техникүүд гарсны дараа голын өргөн чөлөө дээр ногоон байгууламж, сандал ширээ байрлуулах ажил хийгдэнэ.
Төслийн талбай дээр гадаадын хөрөнгө оруулалттай гурав, дотоодын 11 компанийн 500 гаруй хүн ажиллаж байна" гэв.
Сэтгэгдэл
Ачаалж байна…
Сэтгэгдэл үлдээх