Энэ тухай Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээлснээр Зайсангийн баруун гүүрний 250 метр урт авто замын хөдөлгөөнийг наймдугаар сарын 7-ны 23:00 цагаас эхлэн наймдугаар сарын 10-ны 06:00 цаг хүртэл хааж, асфальтбетон хучилтыг засварлахаар болсон байна.

Баруун гүүрний засварын ажлыг "ЗМЗ" ХХК гүйцэтгэх аж.

2022-2026 онд Зайсангийн зүүн, баруун төмөр бетон гүүрний өргөтгөл, шинэчлэлтийн нийт төсөвт өртөг ₮41.1 тэрбум бөгөөд энэ онд баруун гүүрний засварын ажилд Замын сангийн хөрөнгөөс ₮3.5 тэрбумыг зарцуулахаар баталжээ.