Энэ талаар оюутнуудын төлөөлөл П.Эрдэмзаяа "Түрүү жилийн долоодугаар сард Боловсролын Зээлийн Сан(БЗС)-гаас шалгуур хангаж тэнцсэн гэх хариу ирсэн. Гэвч удалгүй ардаас нь “Уучлаарай бид алдаа гаргасан байна” гэж хариу ирүүлсэн нь сонгон шалгаруулалт ямар будлиантай байсныг харууллаа гэж бодож байна.

Энэ жил мөн зээлийн хүсэлтээ илгээсэн, хяналтын тоонд багтсан ч санхүүжилт тодорхойгүй байгаагийн улмаас хичээлдээ явж чадахгүйд хүрээд байна" гэлээ. 

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав