- Студенты, получившие право на обучение в топ-100 университетах мира, не могут подтвердить зачисление из-за неопределенности с финансированием.
- Студенты и родители провели пресс-конференцию в Национальном информационном центре и направили требования премьер-министру.
- Бывший министр образования П.Наранбаяр приказом от 28 февраля 2026 года сократил квоты на стипендии и льготные кредиты для обучения за рубежом.
- Студенты требуют до 15 августа 2026 года решить вопрос финансирования для 60 студентов (40 бакалавров и 20 магистров).
- В случае нерешения проблемы студенты планируют сидячую забастовку у Дома правительства.
Энэ талаар оюутнуудын төлөөлөл П.Эрдэмзаяа "Түрүү жилийн долоодугаар сард Боловсролын Зээлийн Сан(БЗС)-гаас шалгуур хангаж тэнцсэн гэх хариу ирсэн. Гэвч удалгүй ардаас нь “Уучлаарай бид алдаа гаргасан байна” гэж хариу ирүүлсэн нь сонгон шалгаруулалт ямар будлиантай байсныг харууллаа гэж бодож байна.
Энэ жил мөн зээлийн хүсэлтээ илгээсэн, хяналтын тоонд багтсан ч санхүүжилт тодорхойгүй байгаагийн улмаас хичээлдээ явж чадахгүйд хүрээд байна" гэлээ.
Түүнчлэн тэд Ерөнхий сайд Н.Учралд дараах шаардлагыг хүргүүлсэн юм.
Уг шаардлагад "Боловсролын сайд асан П.Наранбаяр нь 2026 оны хоёрдугаар сарын 28-ны А/67 тоот тушаалаараа 2026 онд Дэлхийн ТОП100 их дээд сургуульд түвшинд суралцах урилга/эрхээ авсан иргэдэд олгох тэтгэлэг, сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлийн 2026 оны хяналтын тоог 10, магистрын тоог 20 болгож баталсан. Ийнхүү өмнөх онуудтай харьцуулахад Магистрт олгодог байсан тэтгэлгийг болиулж, гадаадад зээлээр суралцагчдын тоог 90 орчим хувиар огцом бууруулсан байгаа нь тухайн үеийн эрх бүхий албан тушаалтнуудын хайхрамжгүй, сэтгэлгүй хандлага, Төрийн бодлогын тогтворгүй, уялдаагүй байдгийн жишээ, мөн энэ 2026 оны хүүхдүүдэд төсөвт тусгагдаагүй гэх шалтгаанаар тэгш боломжийг хязгаарлан ялгаварлан гадуурхаж буй үйлдэл юм. Бид Монгол Улсаа төлөөлөн дэлхийн нэр хүндтэй их, дээд сургуулиудад суралцах эрхээ авч, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой байгаа боловч сургалтын төлбөрийн санхүүжилт тодорхойгүй байгаагийн улмаас суралцах эрхээ алдах, их сургуулийн элсэлтээ баталгаажуулж чадахгүй болох, улмаар олон жилийн хөдөлмөр, хичээл зүтгэл нь талаар өнгөрөх эрсдэлтэй нөхцөл байдал бодитоор үүсээд байна.
ИЙМЭЭС БИД ДАРААХ ШААРДЛАГЫГ ХҮРГҮҮЛЖ БАЙНА:
- Хяналтын нөөцөд бүртгэгдсэн 40 бакалавр, 20 магистр, нийт 60 суралцагчийн санхүүжилтийг бүрэн шийдвэрлэсэн Засгийн газрын тодорхой шийдвэрийг 2026 оны 08 дугаар сарын 15-ний дотор гаргаж өгөхийг шаардаж байна. Эх үүсвэрийг Засгийн газрын нөөц хөрөнгө, боломжит бүх эх үүсвэрээс шийдвэрлэх. Ерөнхий сайд та үүнийг шийдэх бүрэн эрхтэй хүн. Бид маш тодорхой хариу өгч Асуудлыг шийдвэрлэх хүртэл Төрийн ордны гадаа суулт хийх болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
- 2027 оны улсын төсөв батлагдах хүртэл суралцагчид суралцах эрхээ алдахгүй байх түр санхүүжилт, эсвэл төрийн баталгаат зохицуулалтыг хэрэгжүүлэх. Үүнд намрын улирлын төлбөрийг нөхөн санхүүжүүлэх эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох, гадаадын их сургуульд хүлээн зөвшөөрөгдөх төрийн баталгааны бичиг олгох асуудлыг хамруулах. Оюутнуудын суралцах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалах.
- Засгийн газрын 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 250 дугаар тогтоолын хэрэгжилтийг бүрэн хангаж, шаардагдах 6.8 тэрбум төгрөгийг 2027 оны улсын төсвийн төсөлд бүрэн хэмжээгээр тусган есдүгээр сарын 01-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.
- Энэхүү асуудлыг хариуцсан ажлын хэсэг байгуулж, бүрэлдэхүүнд эцэг эхийн төлөөллийг оруулан, хэрэгжилтийн явцыг суралцагчид болон эцэг эхийн төлөөлөлд тогтмол мэдээлж байх. Энэ нь зөвхөн нэг оюутан, нэг гэр бүлийн асуудал биш бөгөөд цаашид Монголын төрийн боловсролын бодлого, залуусын суралцах эрх, төрийн хүлээсэн үүрэг, иргэдийн хууль ёсны ашиг сонирхолтой холбоотой ноцтой асуудлыг нэг бүр шийдэх ёстой хамгийн чухал асуудал юм.
Эдгээр суралцагч дэлхийн шилдэг 100 их сургуулиудын хатуу шалгуурыг давж, суралцах эрхээ өөрсдийн хөдөлмөр, чадвараараа авсан. Тэд журмын бүх шаардлагыг хангаж, ил тод сонгон шалгаруулалтад тэнцсэн бөгөөд тэдний зүгээс ямар ч алдаа гаргаагүй. Эдгээр залуус ирээдүйд Монгол Улсдаа мэдлэг, туршлагаа авчрах хүн капиталын үнэт нөөц болно гэдэгт бид итгэлтэй байна.
Өнөөдөр нэг оюутны сургалтын төлбөрийг шийдэхгүй байх нь маргааш Монгол Улсын хөгжлийн боломжийг алдах эрсдэлтэй юм.
Бид 2026-2027 оны хичээлийн жилд Дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд суралцах эрхээ авч, Боловсролын зээлийн сангийн сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад тэнцэн хяналтын нөөцөд бүртгэгдсэн 60 суралцагчийн эцэг эхийн төлөөллийн хувьд асуудлыг бодитоор шийдвэрлэх хүртэл шаардлагатай бүх аргаар тэмцэл хийж дуу хоолойгоо хүргэж хугацаагүйгээр тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Аливаа гарах хариуцлагыг Монгол Улсын Ерөнхий сайд НЯМ-ОСОРЫН УЧРАЛ танаас нэхэмжлэх болно" гэжээ.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий