- Премьер-министр Н.Учрал посетил стройплощадку НПЗ и поручил ввести завод в эксплуатацию к 2028 году.
- Проект финансируется за счет кредита Экспорт-Импорт банка Индии в размере 1,7 млрд долларов США.
- Строительство НПЗ возобновилось после двухлетней задержки, сейчас готовность составляет более 60%.
- Нефтепровод протяженностью 527 км от месторождения №19 в Матаде до завода в Алтанширее готов более чем на 90%.
- После запуска завод будет перерабатывать 1,5 млн тонн сырой нефти в год, обеспечивая 55% внутреннего спроса на нефтепродукты.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банкны 1.7 тэрбум ам.долларын зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл дөрвөн багц ажлаас бүрддэг. Анх нэг тэрбум ам.долларын санхүүжилттэй зээл байсан бол төслийн үйл явцаас хамааран 700 гаруй сая ам.доллароор нэмэгдсэн.
Эхний багц ажлыг 2024 онд дуусгаж, Улсын комисст хүлээлгэн өгсөн. Бусад багц ажил болох ДЦС болон технологийн байгууламж барих ажил барилга угсралтын шатандаа явж байгаа аж.
Засгийн газрын мэдээлж буйгаар
"20 хувийн гүйцэтгэлтэй хоёр жил гацсан Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг гацаанаас гаргасан. Үр дүнд нь бүтээн байгуулалт 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна"
гэлээ.
Үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй хангах 527 км газрын тос дамжуулах хоолой барьж байгуулах ажил 90 гаруй хувийн хэрэгжилттэй, дуусах гэж байна. Дорнод аймгийн Матад суман дахь газрын тосны 19 дүгээр талбайгаас Дорноговь аймгийн Алтанширээ суман дахь үйлдвэрийн талбай хүртэлх уг дамжуулах хоолой нь Монгол Улсын хувьд газрын тосыг хол замд тээвэрлэх анхны магистраль шугам хоолой болжээ.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар манай улс жилд 1.5 сая.тн түүхий тосноос 1.3 сая.тн бүтээгдэхүүн гарган авч, дотоодын газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг хангах боломж бүрдэх юм байна.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий