- ХасБанк официально внедрил Apple Pay для держателей карт Visa.
- Клиенты могут использовать iPhone и Apple Watch для оплаты через Face ID или Touch ID.
- Apple Pay не хранит реальные номера карт и PIN-коды, используя уникальные цифровые коды для каждой транзакции.
- Подключение карты осуществляется через приложение XacBank с опцией InstaXPay.
- Клиенты без Visa-карты могут открыть виртуальную Visa карту и сразу подключить её к Apple Pay.
Харилцагч та ХасБанкны бүх төрлийн биет болон виртуал картаа Apple Pay-д холбосноор карт болон бэлэн мөнгө биедээ авч явах шаардлагагүй бөгөөд ердөө өөрийн iPhone эсвэл Apple Watch төхөөрөмжийг төлбөрийн терминалд ойртуулж, Face ID эсвэл Touch ID-аар баталгаажуулан агшин зуурт гүйлгээгээ хийх боломжтой.
Apple Pay-ийн гол давуу талууд:
Нууцлал, аюулгүй байдал: Apple Pay нь таны картын бодит дугаар, PIN кодыг төхөөрөмж болон Apple-ийн серверт хадгалдаггүй. Гүйлгээ тутамд дахин давтагдашгүй дижитал код (token) ашиглагддаг тул хувийн болон санхүүгийн мэдээлэл тань бүрэн хамгаалагдана.
Илүү хурдан, илүү хялбар: Төлбөр тооцоог NFC технологиор агшин зуурт хийх ба картынхаа PIN кодыг терминал дээр ахин дахин хийх шаардлагагүй.
Дэлхий даяар ашиглах боломж: Гадаад, дотоодын хаана ч Apple Pay тэмдэглэгээ бүхий терминал, ПОС машин дээр саадгүй ажиллана.
Хэрхэн холбох вэ?
XacBank апп-ынхаа InstaXPay сонголтоор нэвтэрч, Apple Pay баннер дээр даран, өөрийн Visa картын доор байрлах Add to Apple Wallet товчийг дарж холбоно.
Хэрэв та ХасБанкны Visa картгүй бол виртуал Visa картыг тэр дороо нээлгэж, Apple Pay-д шууд холбон ашиглах бүрэн боломжтой.
Та яг одоо iPhone эсвэл Apple Watch төхөөрөмж дээрээ ХасБанкны Visa картаа холбож, дижитал төлбөр тооцооны шинэ эрин үед нэгдээрэй.
Дэлгэрэнгүй: xacbank.mn/apple-pay
Комментарии
Загрузка…
Оставить комментарий