Үүнтэй холбогдуулан түүний барилдах эрхийг түр түдгэлзүүлээд байгаа аж. Тэрбээр энэ жилийн наадмын тавын даваанд улсын гарди М.Лхагвагэрэлд өвдөг шороодсон билээ. Одоогийн байдлаар Т.Дүүрэнсарангийн А сорьцын шинжилгээнээс Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагийн Хориглосон жагсаалтын S1.1 ангилалд хамаарах анаболик андрогены стероид болох дростанолоны метаболит илэрсэн юм байна. 

Дростанолон нь Хориглосон жагсаалтын тусгайлан заагаагүй бодисын ангилалд хамаардаг. Тамирчин Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу Б сорьцоо нээлгэж шинжлүүлэх хүсэлт гаргах, лабораторийн баримт бичгийн багцыг авах, тайлбар болон нотлох баримт гаргах, сонсголын буюу анхан шатны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх эрхтэй.

А сорьцын сөрөг аналитик илэрц нь дангаараа допингийн эсрэг дүрмийн зөрчил эцэслэн тогтоогдсоныг илэрхийлэхгүй. Хэрэв үр дүнгийн удирдлагын ажиллагааны үр дүнд тамирчин допингийн эсрэг дүрмийн зөрчил үйлдсэн нь эцэслэн тогтоогдвол Допингийн эсрэг үндэсний дүрмийн 10.53-т заасны дагуу сорьц цуглуулсан өдрөөс хойш оролцсон холбогдох тэмцээн, уралдааны үр дүнг шударга ёсны зарчмыг харгалзан хүчингүй болгох, медаль, оноо болон шагналыг хураах зэрэг үр дагавар үүсэж болзошгүй.