Улс, аймаг, сумын алдар цолтой 128 бөх барилдсанаас Завхан аймгийн Яруу сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, Жем Интернэйшнл ХХК, Завхан Даян дэвжээний бөх улсын гарди М.Лхагвагэрэл долоо даван түрүүлж, Завхан аймгийн Отгон сумын харьяат улсын харцага Т.Бэгзсүрэн зургаа даван үзүүрлэлээ.

Их шөвгийн дөрөвт Завхан аймгийн Алдархаан сумын харьяат улсын харцага Л.Лха-Очир, Завхан аймгийн Баянтэс сумын харьяат улсын харцага Ш.Пүрэвгарьд нар шалгарав. 

Харин дунд шөвөгт аймгийн арслан Ц.Төмөрцоож, аймгийн арслан Б.Бат-Орших, улсын начин Т.Дүгэрдорж, улсын начин Б.Бадамсүрэн нар үлджээ.

Гэрэл зургийн эх сурвалж: Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар