- В городе Улиастай Завханского аймака прошёл турнир по национальной борьбе 'Баруун бүсийн хурд-2026'.
- Победителем стал государственный гарди М.Лхагвагэрэл, второе место занял государственный харцага Т.Бэгзсүрэн.
- В турнире участвовали 128 борцов из разных уровней.
- Руководство Завханского аймака наградило успешных борцов: М.Лхагвагэрэл получил 100 млн тугриков, Б.Сундуйжав — 70 млн, А.Нармандах — 50 млн.
Улс, аймаг, сумын алдар цолтой 128 бөх барилдсанаас Завхан аймгийн Яруу сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, Жем Интернэйшнл ХХК, Завхан Даян дэвжээний бөх улсын гарди М.Лхагвагэрэл долоо даван түрүүлж, Завхан аймгийн Отгон сумын харьяат улсын харцага Т.Бэгзсүрэн зургаа даван үзүүрлэлээ.
Их шөвгийн дөрөвт Завхан аймгийн Алдархаан сумын харьяат улсын харцага Л.Лха-Очир, Завхан аймгийн Баянтэс сумын харьяат улсын харцага Ш.Пүрэвгарьд нар шалгарав.
Харин дунд шөвөгт аймгийн арслан Ц.Төмөрцоож, аймгийн арслан Б.Бат-Орших, улсын начин Т.Дүгэрдорж, улсын начин Б.Бадамсүрэн нар үлджээ.
Мөн энэ наадмын үеэр Завхан аймгийн удирдлагууд улсын наадамд амжилттай барилдсан бөхчүүдээ шагнаж урамшуулжээ. Тодруулбал улсын гарди М.Лхагвагэрэлийг 100 сая төгрөгөөр, улсын заан Б.Сундуйжавыг 70 сая төгрөгөөр, улсын начин А.Нармандахыг 50 сая төгрөгөөр шагнасан байна.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий