Тодруулбал COP17-д үйлчилж байгаа нийтийн тээврийн автобусанд эд зүйлээ орхисон, мартсан бол COP17 бага хурлын зохион байгуулах комисст хандан, 7007-4040 дугаарт мэдээлэл өгснөөр эд зүйлээ олох боломжтой аж. 

COP17-д үйлчилж байгаа нийтийн тээврийн автобус нь бүрэн камерын системд холбогдсон бөгөөд эд зүйлс алга болох эрсдэлгүй гэдгийг анхаарууллаа. 

COP17 хурлын үеэр дараах чиглэлд автобус үнэгүй үйлчилж байгаа юм. 

  • Офицеруудын ордон-Нарантуул-Дүнжингарав худалдааны төв
  • Дүнжингарав худалдааны төв-Нарантуул зах чиглэлд богино эргэлтийн автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.
  • БЭ:10 Дүнжингарав худалдааны төв-COP17 хурлын байршил